Үүрийн гэгээ өргөн уудам Өвөр Монголын тал нутгийг гэрэлтүүлэхэд хүмүүсийн ажил амьдрал, суралцлагын хөшгөө нээж, нар жаргахын үед гэр бүлээрээ телевизийн хөтөлбөр сонирхоно. Энэ бол даруй хөшигний ар талд чармайн ажиллаж байгаа Өвөр Монголын Сонин Мэдээ Хэвлэл Радио Телевизийн ажилтан, монгол хятад, орцон, дагуур, эвэнк зэрэг олон үндэстнүүдээс бүрдсэн гэр бүлийнхэн юм. Тэд радио телевиз, ном сэтгүүлээр дамжин нам засгийн дуу хоолойг мянга түмэн өрхөд саадгүй хүргэж, нам засаг, ард түмний дунд гүүрний нөлөө үзүүлж байна.
Намын үндэстний эв нэгдлийн үйлсэд хувь нэмрээ үзүүлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын баримтлах мөнхийн хүсэл
Ши Жиньпин даргын бүх үндэстний ард иргэд дээсний эрчим шиг зангирч, улсын умард хилийн газар нутгийг хамгаалж, хамтдаа зол жаргалант амьдралыг бүтээн байгуулж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэн үндэстний шилдэг соёлыг уламжилж, бүх үндэстний эв нэгдлийг нягтруулан амар тайван хил орныг бий болгож, улсын умард хилийн соёлын амар тайван шударга байлдагч болоорой гэсэн найдварыг ямагт санана.
1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдаснаар Сонин мэдээ хэвлэл радио телевиз товчооны үйл ажиллагаа бий болж, 70 жилийн шаргуу хатуужилтай хичээл зүтгэлээр 70 жилийн агуу их хуудсыг түүхэнд бичиглэжээ. Эргэцүүлэн харахад ахмад дарга Зулцэцэгийн алс холын аугаа зорилт, Өвөр Монголын радио телевизийн үйлсэд үзүүлсэн зүтгэлийг мартаж болохгүй. Гучин жилийн өмнө тэрээр бүх үндэстний радио телевизийн мэргэжилтнийг дагуулан цас шуургыг тэвчиж, тал нутаг, эзгүй говь, ой шугуйн 8000 гаруй хилийн шугам дуу, 71 Бичил долгионы станц байгуулжээ. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах орны зүүн барууныг холбосон Бичил долгионы станцыг бүтээн байгуулж, радио телевиз дохионы хилийн шалган нэвтрүүлэх цаг ба малчны гэрт хүргэж, Намын төв хороо ба ард түмний сэтгэл зүрхийг нягт холбосон юм.
Одоогоор Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн тохиож буй энэ үед Өвөр Монголын Сонин мэдээ хэвлэл радио телевиз товчоо нь 6678 км-ийн дижитал бичил долгионы үүргийг биелүүлж, хамгийн урт, өртөөгөөр хамаг олон дижитал богино долгионы шугамыг байгуулж, монголын радио телевизийн хөтөлбөрийн тавцан байгуулан орны эдийн засаг, нийгмийн хөгжил ба бүх үндэстний ард иргэндийн соёлын амьдралд үйлчлэх нэгэн шинэ хуудсыг сөхсөн байна.
Баян- Овоо буухиа станц бол есөн эмэгтэй ажилтнаас бүрдсэн. Тус өртөө нь олон удаа Өөртөө Засах Орны Эмэгтэйчүүдийн холбооны шилдгээр үнэлэгджээ. Өдөр тутмын ажлаас гадна, зуухны гал түлэх, нүүрс цэвэрлэх, байшин засах ба хэдэн газрын холоос ус тээвэрлэх зэрэг ажлыг хийж, тэмдэглэлт баярын өдөр буюу үйл ажиллагаатай үеэр радио телевизийг хэвийн нэвтрүүлэхийг баталдаг. Онцгойлон Цагаан сарын үеэр тэд хамгийн зав чөлөөгүйн дээр хамгийн ганцаарддаг үе юм. Үр хүүхэд, эхнэр, ээж болсон ч ард иргэдийн Цагаан сарын үдэшлэгийг саадгүй нэвтрүүлэхийг батлахын төлөө өөрийн өрх гэрээ мартаж, аав ээж, нөхөр, хүүхэдтэйгээ найралдахыг умардан ажил үйлсийн төлөө зүтгэсээр байна.
Одоо бүх орны радио телевизийн бүх сувгийн өдөрт нэвтрүүлэх хэмжээ 1889 цаг ба 1771 цагт хүрчээ. Ийм учраас мэргэжилийн хүмүүс 24 цагаар мэргэжлийн студийн өрөөгөө сахин үзэх хэрэгтэй.
Улсын умард хилийн аюулгүй байдал бол хэвлэл мэдээллийн ажилтны баримтлах дархан үүрэг
Өвөр Монгол орон 4200 км-ийн хилийн шугамтай. 20 хилийн хошуу, 1800 мянган хүн амтай. Ши Жиньпин дарга Өвөр Монголд ажиллах үеийн үзэл санааг суралцаж, хил орны ард иргэнд хятадын зэрэглэлийн утасгүй дижитал хөтөлбөрийг орны хэмжээнд түгээх ажлыг хэрэгжүүлжээ.
Төмөрбагана бол Алшаа аймгийн телевиз хороогийн бичил долгионы станцын Өлзий өртөөний ажилтан юм. Өлзий сумын ард иргэд тархай бутархай суурьшдаг. Өрх хоорондоо 20 км зайтай, Төмөрбагана мотоцикл унаж, тоног төхөөрөмжийг малчны гэрт хүргэж угсарч өгдөг байлаа. Малчин үнэ төлбөргүйгээр 100-аас илүү сувгийг сонирхох боломжтой болж, хотын хүмүүсийн амьдралтай адилхан соёлын үйлчилгээг эдлэх болсон байна.
Тус товчоо нь 10 жил дараалан ном унших үйл ажиллагаа зохион байгуулж, 2016 онд 26 дахь удаагийн хятадын номын солилцооны цуглааныг амжилттай зохион байгууллаа. Номын солилцооны дөрвөн тэрбум, 160 сая дэвтэрт хүрчээ. Уншигч нь 835 мянган хүн удаа, ДНБ нь 5.6 тэрбумд хүрсэн. Бэлтгэл ажил нь хамгийн богино, хамгийн олон уншигчидтай, хамгийн их гүйлгээтэй номын цуглаан болсон байна. Мөн орны онцлогтой, үндэстний соёл ба тал нутгийн соёлыг бадрааж, Өвөр Монгол орноо сахин бараалж, шинийг санаачлан бүлгэмдэн дэвших тухай сурталчилсан байна. Ордос хотын Үшин хошууны Чармайлт 400 мянган юаний хөрөнгө цуглуулж, “Малчны клуб” байгуулсан нь ард иргэдийн таашаалд хүрчээ. Боловсролын яамнаас өндөр үнэлгээ өгч, Синьхуа агентлаг, Ардын Өдрийн сонин зэрэг мэдээ мэдээллийнхэн сурталчлан мэдээлсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь аймаг хот, хошуу шяний хөгжилд нэгэн үзэмжийн шугам болсон юм.
Улаанхүүгийн суурь мөнгөний нийгэмлэгийн алба нь Өвөр Монголын Сонин Мэдээ Хэвлэл Радио Телевиз Товчооны харьяа байгууллага, нийт 5 ажилтантай, үндэстний эв нэгдлийн үйлс ба үндэстний соёлын цэцэглэлтэд хүчээ өргөж яваа шилдэг ажилтнууд юм. 25 жилийн туршид Улаанхүүгийн суурь мөнгөний нийгэмлэг нь олон давхаргын хянан шалгаруулалт, урамшуулал, шагналаар нэг хэсэг шилдэг Цөөн тоот үндэстний сурагч хүмүүжүүлсэн байна, Та нар шинжлэх ухааны судалгаа, соёл, сурган хүмүүжил ба эрүүл хамгаалал зэрэг хүрээнд чухал гавьяа зүтгэл үзүүлсэн дагуулагч болж, Өөртөө Засах Орны эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэстний эв нэгдлийн дэвшилд чармайсаар байна. Мөн ахмад нэгэн үеийн хувьсгалч Улаанхүүгийн улсаа хайрлах, ард иргэдээ хайрлах үзэл санааг тал нутагт уламжлан дэлгэрүүлжээ.
Өргөн уудам тал нутагт Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мянга түмэн ажилнтууд өөрийн бодит үйл ажиллагаагаараа тал нутгийн бүлгэмдэн дэвшсэн шинэ хуудсыг бичиглэсээр…
