solongonews
Хятадын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төв байгуулагдав
2017-08-21 17:18
Хятадын Олон Улсын Хөгжлийн Мэдлэгийн Төвийн нээлтийн ёслол буюу “Хятадын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн ахицын тухай тайлан” нийтлэх хурал 21-нд Бээжинд боллоо.

 Үүнтэй холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин захиа илгээж  баяр хүргэсэн байна. Дарга Ши Жиньпин: - Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хамтын үүрэг хариуцлага, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үүрэг хариуцлага юм. Хятадын Засгийн газар энэ хэрэгжилтийг дээд хэмжээнд чухалчилдаг  бөгөөд "Хятад улс 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн улс орны төсөл”  боловсруулж, эдийн засаг, нийгэм, байгаль орчин гурван том салбарыг тэнцвэртэй  хөгжүүлэх ажлын хэрэгжилтийг ахиулснаар урьдчилсан үр дүнд хүрсэн  гэсэн байна.
Хятадын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төв байгуулах нь  2015 оны 9-р сард НҮБ-ын Хөгжлийн дээд уулзалтын үеэр нийтэлсэн чухал арга  хэмжээ юм. Тус төв байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Энэ төв солилцооны  хөгжлийн ухагдахууныг судалж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд тус дөхөм  үзүүлэн, дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулах талаар  чухал хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Ши Жиньпин дарга  онцолсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл