solongonews
Ши Жиньпин дарга Палестин улсын Ерөнхийлөгч Аббастай хэлэлцээр хийлээ
2017-07-19 09:31
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-нд Палестин улсын Ерөнхийлөгч Аббастай хэлэлцээр хийсэн байна.

 Дарга Ши Жиньпин Палестины асуудыг  ахиулах тал дээр дөрвөн санал  дэвшүүлж, Хятадын тал Палестины асуудлыг  зохицуулахаар үргэлжлэн бүтээлч үүрэг  гүйцэтгэх болно, Палестины асуудлыг  улс төрийн аргаар зохицуулах хүчин  чармайлтад оролцоход бэлэн байгаа  бөгөөд дэмжих болно гэжээ. Аббас Хятадын  дэвшүүлсэн бүтээлч санаачилгыг өндрөөр  үнэлж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.  Хятад Палестины найрсаг хамтын ажиллагааг  тал бүрээр хөгжүүлэхийг ахиулна гэж  хоёр орны төрийн тэргүүлэгчид чухалчилсан  байна. 18-ны  үдээс хойш Ши Жиньпин дарга Ардын Их  Хурлын ордны зүүн талбайд ёслол хийж,  Палестины Ерөнхийлөгч Аббасын Хятадад  төрийн айлчлал хийж байгааг угтан авсан  байна. Үүний дараа хоёр орны төрийн  тэргүүн нар хэлэлцээр хийв.

Ши  Жиньпин дарга:

- Хятад улс бол Палестины  үндэстний чөлөөлөх хөдөлгөөнийг хамгийн  эрт дэмжсэн орон бөгөөд Палестины  чөлөөлөх байгууллага болон Палестин  улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн  улс юм. Хагас зууны туршид хоёр орны  ард түмэн харилцан ойлголцож, харилцан  итгэлцэн, харилцан биенээ дэмжиж, жинхэнэ  найз, түнш, ах дүүс болсон байна. Улс  төрийн тал дээр харилцан дэмжиж,  зохицуулалтаа эрчимжүүлэн дээд давхаргын  хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, хоёр  орны олон салбарын хамтын ажиллагааг  тасралтгүй ахиулахаар Палестины талтай  хамтдаа чармайхад Хятадын тал бэлэн  байна гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Аббас:

- Ши Жиньпин дарга надтай  хэлэлцээр хийж байгаад баяртай байна. Би Палестин улсын Ерөнхийлөгчийн хувиар  дөрөв дэх удаа БНХАУ-д айлчилж байна. Мөн  Ши Жиньпин даргатай 2 дахь удаа  уулзаж байгаа болно. Би Палестинд Хятадын  төлөөлөгчдийг олон удаа хүлээн авч  уулзаж байсан, эдгээр нь бидний хоёр  орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж  ирсэн юм гэж хэллээ.

Палестины  асуудлыг зохицуулах тал дээр Ши Жиньпин  дарга:

- "Хоёр орны төсөл”-ийн үндсэн  дээр улс төрийн аргаар зохицуулахыг  дэмжиж, хамтын, цогц, тогтвортой аюулгүй  байдлын үндэслэлийг баримтлан олон  улсын хамтын нийгэмлэгийн зохицуулалтыг  эрчимжүүлж, эвлэрүүлэх хүчийг нэгтгэн,  хөгжлөөр энх тайванд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Хятадын гадаад  харилцааны яамны орлогч сайд Жан Мин  хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрийн  дараа сэтгүүлчдэд Хятадын талын зорилтыг  танилцуулсан байна.

Хятадын  талын баримталж байгаа “Хоёр орны төсөл” нь 1967 онд тогтоосон хил хязгаараар  үндэс болгон зүүн Иерусалимаар  нийслэл болгосон бүрэн эрхтэй тусгаар  тогтносон Палестин улс байгуулахыг  дэмжих болно. НҮБ-гын Аюулгүйн зөвлөлийн  2334 тоот тогтоолыг хэрэгжүүлж, эзлэгдсэн  нутагт оршин суух цэг байгуулах  ажиллагаагаа даруй зогсоож, эгэл ардад  чиглүүлэн хүчирхийллээс  сэргийлж, хэлэлцээрийг эртхэн сэргээхийг  уриалж байна. Палестин Израйлийг “Нэг  бүс нэг зам” дагуух чухал түншээр  Хятадын тал үзэж, хөгжлөөр энх тайванд  тус дөхөм үзүүлэх үзэл баримтлалаар  харилцан ашигтай хамтын ажиллагаа  өрнүүлэхэд бэлэн байна, Хятад, Палестин, Израйль гурван талын яриа хэлэлцээрийн  механизм хэрэгжүүлэхийг Хятадын тал  уриалж байна.

Хэлэлцээр  дууссаны дараа Ерөнхийлөгч Аббас Ши Жиньпин даргад  Палестин улсын хамгийн дээд шагналыг  гардуулж, Палестины шударга үйлсийг  дэмжиж байгаа Хятадын талд талархал  илэрхийлэн Ши Жиньпин даргад хүндэтгэл  үзүүлж буйгаа илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл