Үзэсгэлэнт сайхан миний нутагт
Өнгийн цэцэг солонгорно
Уран болжмор жиргэн донгодоод
Усан болор гол туналзана...
“Үзэсгэлэнт сайхан миний нутаг” хэмээх дуу Өвөр Монголын хараа алдам тал нутгийн гойд сайхан өнгө төрхийг магтан дуулсан дуугаар барахгүй Өвөр Монголын 25 сая хүн ардын 70 жилийн турших номин ногоон үзэл баримтлалын илэрхийлэл болох юм.
Ногоон өнгө бол Өвөр Монголын давуу тал, үнэ өртөг. Экологи бол Өвөр Монголын хариуцлага, нөөц хүч. 70 жилийн турш Өвөр Монгол бохирдолгүй хөгжлийг бүх талаар дэмжин, экологийн орчноо хайрлаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэн, “ногоон өнгөтэй” амжилтыг бичиж ирсэн билээ.
Өвөр Монгол Бээжин, Тяньжины элс салхины эхийг засах, “Умардын гурван орон”-ы халхавч ой, байгалийн ой шугуйн нөөцийг хамгаалах, бэлчээрийг сэргээх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн илэрхий амжилтад хүрсэн гэх мэтээр экологийг сэргээх олон төрлийн төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлээд тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасан байна.
- Бид эрхбиш бохирдолгүй хөгжлийн замаар замнаж, Өвөр Монголын агаар тэнгэрийг улам цэлмэг, уул нуруудыг илүү хөх, ус мөрнийг илүү тунгалаг, уур амьсгалыг улам цэвэр, ард иргэдийг баяр жаргалтай болгох хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлах үеэрээ хэлсэн байдаг.
70 жилийн зүтгэл “ногоон өнгөтэй” амжилтыг бидэнд харуулсан. Өвөр Монгол бохирдолгүй үлдсэн нь бид бүхний буян хишиг юм. Хятадын умард хил дэх үзэсгэлэнт сайхан орон хэмээгдсэн Өвөр Монголын маань номин ногоон аян зуун зуунаар үргэлжлэх болтугай.
