\n салбар товчооны орлогч дарга Рэнь Чэнийн тухай
Өөрчлөлт нээлтийн эхний үед Гаалийн товчооны ажлыг хүмүүс төдийлэн сайн мэдэхгүй байлаа. Өөрчлөлт нээлтийн хөгжлийг дагаад гадаад худалдаа, эдийн засаг хөгжиж, онцгойлон Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам”-ын уриалга дурдсанаас хойш Гаалийн товчоо нь улсын эдийн засгийн их хаалгыг сахин хамгаалахад чухал нөлөө үзүүлжээ. Хөххотын Гаалийн товчоо хятад, монголын хилийн шугамыг хамгаалж, эв нэгдэл, шинийг санаачилж, хөгжлийн замыг эрэлхийлэн “Хууль ёсоор засаг явуулж, улсын амар тайван байдлыг баталж, эдийн засагт үйлчлэн, хөгжилтийг хөгжүүлэх” зарчмаар ажиллаж ирэв.
1997 онд Рэнь Чэнь Өвөр Монголын Их Сургуулийг төгсөж, Хөххотын Гаалийн товчоонд ажиллажээ. Нэг мэдэхэд Рэнь Чэнь Гаалийн товчоонд 20 жилийн нүүр үзэж, 2007 онд сайн дураараа үндэстний шатанд ажиллахаар сануулга гаргаж, Өвөр Монголын баруун захын Эзнээ хошууны Гаалийн товчооны бүтээн байгуулах ажилд оролцов. Энэ нь басхүү түүний Гаалийн товчооны ажилд үндэс хатгаж эхэлсэн гараа болсон байна.
Өвөр Монголд амьдарч байсан хүн болгон Эзнээ хошуу бол хүн амын тоогоороо 20 мянга хүрэхгүй хилийн хошуу юм. Энд говь цөлөөр дүүрч, зам харилцаа дөхөмгүй байдаг. Цэгээ боомтын ойр хавийн хэдэн арван газарт нэг өрх суурьшиж байгаа нь харагдах нь цөөн юм. Өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуун, жилийн туршид элс дүүрэн, байгаль орчин таагүй байсан ч Рэнь Чэнь зорьсон газартаа лавтай хүрнэ гэсэн үйслийнхээ төлөө зүтгэсээр…
Хөххотын Гаалийн товчоо нь улсын Гаалийн ерөнхий товчооны шууд харьяа болсны хувьд холбогдох талбай нь 720 мянган м2, хилийн шугамын урт нь 2400 км, Өвөр Монголын дунд, баруун хэсгийн найман аймаг, хотыг хамарчээ. Хөххотын Гаалийн товчооны ажилтнууд зөвхөн Цөөн тоот үндэстний оронд ажиллаж амьдарч байгаа бус, мөн хилийн шугамд ч байдаг. Хятад, монголын хилийн иргэдтэй шууд нүүр тулан учирч, улсын хаалганы өмнө фронтод гавшгайлан ажиллаж, хэрвээ учрыг нь шууд шулуун шидвэрлэхгүй бол олон улс ба улсын дүр төрхөд нөлөөлж мэддэг. Гаалийн ажилтан нэг талаар улсын төрийн бодлогыг бууруулж, нөгөө талаар монгол улсын гаалийнхантай харилцаа холбоо байгуулан холбогдох ашиггүй буюу чанар муутай бараа бүтээгдэхүүнийг хууль ёсоор шийдвэрлэдэг байна.
Бусдын хараанд Гаалийн товчооны ажил гэрэл гялбаатай ч ардаа олон талын хүндрэл бэрхшээл, хяналт шалгалтыг даван, улсын аюулгүй байдал, бүх үндэстний ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, улсын умардын газар нутгийн тогтвортой байдлыг батална. Тэрээр Шуудангийн товчооны төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугцаандаа нийт 8000 гаруй ухуулгын бус бодисыг хуриан авч, Ганцмод боомт ба Цэхээ боомтод арав гаруй буу, бууны сум 100-аас илүү, 6 ширхэг бууны хэрэгсэл устгасан ба буцаасан эд бодис нь 1000 тонноос давсан байна.
Гаалийн ажлаа улам өндөр төвшинд хүргэхийн тулд монгол хэл сурч, тухайн газрын ард иргэд буюу Монгол Улсын хилийн иргэдтэй ойр зуур ярилцаж чадах болжээ. Басхүү “Хөххотын Гаалийн товчооны хилийн соёлын халаас ном” найруулах ажилд оролцож, агуулга нь өдөр тутмын монгол хэлээр ярилцах, үндэстний зан заншлын танилцуулга ба монгол дуу, хөгжим зэргийг багтаасан байна. Тус номоор дамжин шинэ ажилтан ажлын байрандаа гарсны дараа өдөр тутмын ярианы хэл хэллэгийг сайн эзэмшиж, ажиллахад нэн дөхөм дөт нөхцөл хангажээ.
Эзнээ хошууны Гаалийн товчоонд ажиллаж байх хугцаанд нь нэгэн сайхан монгол бүсгүй түүний сэтгэлийг хөнджээ. Тэрхүү найз бүсгүй нь Урадын дунд хошууны Улаанмөчирт ажилладаг байв. Хэд хэдэн удаа Эзнээ хошуунд очиж Рэнь Чэнтэй уулзсан гэх. Найз бүсгүй нь:
- Энэ газар дэндүү хол, нэг ирэхэд хэдэн хоног замд явна гэж ярина. Тэгээд түүний ажлыг нь дэмжихийн тулд өөрийн ажлаа орхин Эзнээ хошуунд иржээ. Хэдийгээр нэг газар байсан ч эмэгтэй найз нь хошуун дээр, Рэнь Чэнь боомтод ажилладаг. Хоорондоо 80 км-ын зайтай, эмэгтэй найз нь монгол хүний уужим сэтгэлээрээ ажлыг нь дэмжиж, мөн түүнийхээ хайр дэмжлэгээр Рэнь Чэнь хилийн боомтын бүтээн байгуулалтын ажилд шуурхай ажиллахад түлхэх хүч болжээ.
Рэнь Чэнь Бугат хотын Гаалийн товчооны орлогч дарга болсныхоо дараа “Мандал боомтын залуу сайн дурын үйлчилгээний баг” зохион байгуулж, ядуу хүнд амьдралтай таван өрхөд тусалж дэмжив. Хөгжил бол Бугат хотын Дарханмуумянган холбоот хошууны Баянхалаг гацааны малчин. Арваад жилийн туршид хүү Хүслийхээ өвчнийг эмчлүүлэхийн тулд гэрийн эдлэл хэрэгслээ бүгдийг худалдаж, садныхаа гэрт түр суугаа юм. Рэнь Чэнь Бугатын Гаалийн товчооны ажлыг хариуцсаны дараа Баянхалаг гацааны ядуурлаас ангижруулах үүргийг хүлээж авав. Түүний сануулгын дагуу Бугатын Гаалийн товчоо 25 мянган төгрөг гаргаж, малчин Хөгжилтийнд 50 м2 тоосгон гэр барьж өгчээ. Хөгжлийн хүү Хүсэл нь монгол, хятад хос хэлтэй, Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургууль төгссөн. Рэнь Чэнь сайн дураараа дээд шатандаа мэдүүлж, хүүгээ Гаалийн товчооны туслах ажилтнаар урьж ажиллуулжээ. Хүсэл хүү энэхүү ажлаа нандигнан хайрладаг. Ийнхү үйл ажиллага нь ард иргэдийг ядуугаас чинээлэг амьдралд хөтлөх бодит үлгэр жишээ бөгөөд үндэстний эв нэгдлийн амьд үйл ажиллагаа, басхүү тухайн газрын малчдын сэтгэлд нийцжээ.
Сүүлийн жилүүдэд Дарханмуумянган холбоот хошууны мал аж ахуй, эдийн засгийн хөгжлийн үе шатандаа орсон ба малчдын амьдралын хэр төвшин дээшилж, хонины махны борлуулалтад хүнд асуудал тулгарчээ. Энэ байдалд Гаалийн товчооноос арга бүхнийг эрэлхийлж, сайтаар дамжин борлуулалтын арга бодлогоо өөрчилж, малчдын хонины махаа улсын бүх газарт хүргэсэн байна. Малчдын асуудлыг Гаалийн товчоо хамтран шийдвэрлэж, үйлчилгээний ажлаа гүйцэд бадруулсан байна. Энэ бол Хөххотын Гаалийн товчооны ажилтан юм. Ажиллаж байгаа газраа нутаг шигээ, ард иргэдээ садан төрөл шигээ, ард иргэддээ гүн зузаан хайр сэтгэлтэй болсон байна.
20 жилийн ажлын дунд Рэнь Чэнь хойно, өмнө Ганцмод, Цэхээ, Мандал боомт, Шуудангийн товчооны Төлөөлөгчийн газар, Нисэх онгоцны буудал дахь төлөөлөгчийн газрын бүтээн байгуулалт ба хөгжлийн ажилд оролцжээ. Нэгэн ганган залуу улсын хаалгыг сахин хамгаалах үнэнч эрчимтэй цэрэг эр болов. 20 гаруй шагнал хүртэж, мөн 2015 онд улсын “Гаалийн үлгэр жишээч”-ээр үнэлэгдсэн байна.
Энэхүү шагнал урамшуулал нь түүний мөрөн дээр тавигдаж байгаа эрхэм үүргийг өнө үүрд санаж, ард иргэдийн итгэл бишрэл, улсын умард хилийн сахин хамгаалагч, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил ба үндэстний эв нэгдлийн үйлсэд хүчин зүтгэж байгаа манлайлагч юм.
