
Ши Жиньпин дарга 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Казахстаны Назарбаев их сургуульд лекц унших үедээ:
- Ази, Европын улсуудын эдийн засгийн харилцаа холбоог нягтруулах, харилцан хамтын ажиллагааг нэн гүнзгийрүүлэх, хөгжлийн орон зайг улам өргөжүүлэн тэлэхийн тулд шинэлэг хамтын ажиллагааны загварыг ашиглаж, “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтдаа байгуулна” гэж хэлсэн билээ. Энэ нь Хятад улсын удирдагч анх удаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг байгуулахыг дурдсан санаачилга юм.
2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Ши Жиньпин дарга Индонезийн УИХ-д лекц унших үеэрээ:
- Хятад улс АСЕАН-ы орнуудтай далай дээрх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй.XXIзууны “Далай дээрх торгоны зам”-ыг хамтдаа байгуулнагэж хэлсэн юм.

2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Торгоны замын сан ХХК Бээжинд бүртгүүлж, албан ёсоор үүсгэн байгуулагдсан байдаг.
2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хятад улсын Үндэстний Хөгжил, Шинэтгэлийн Хороо, Гадаад Харилцааны Яам, Худалдаа, Аж үйлдвэрийн Яам “Торгоны замын эдийн засгийн бүс болон XXI зууны далай дээрх торгоны замыг байгуулах хэтийн төлөв болон үйл ажиллагааг ахиулах тухай хамтран нийтэлсэн.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк алба ёсоор байгуулагдсан. Тус банк анх байгуулагдахдаа 57 гишүүдтэй байсан бол өдгөө 77 гишүүдтэй болж өргөжин тэлээд байна.
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хятад болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс “БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын орон нутгийн харилцан холболт ба “Нэг бүс нэг зам”-ыг ахиулах тухай санаачилгын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын 71 дэх удаагийн Их Хурлын зөвшилцлөөр A/71/9 тоот шийдвэрийг тогтоосон юм.
2017 оны 5 дугаар сарын 14 - 15-ны өдрүүдэд “Нэг бүс нэг зам” Олон Улсын Хамтын Ажиллагааны Дээд Хэмжээний Уулзалт Бээжин хотноо зохион байгуулагдав.
“Нэг бүс нэг зам”-ыг бүтээн байгуулах санаачилгыг дурдсанаас хойших дөрвөн жил бодлого зохицуулалтын ойлголцол тасралтгүй гүнзгийрсэн он жилүүд байлаа. Дэд бүтцийн холболтыг тасралтгүй сайжруулсан 4 жил, худалдааны урсгал үргэлжлэн нэмэгдсэн 4 жил, хөрөнгө мөнгө, банк санхүү зогсолтгүй өргөжин тэлсэн 4 жил, иргэд хоорондын харилцааг үргэлжлэн нягтруулсан “Дөрвөн жил” юм.
Энэ дөрвөн жилийн туршид 100 гаруй улс орон болон олон улсын зохион байгуулалт “Нэг бүс нэг зам”-ыг байгуулахад идэвхтэй дэмжин оролцож, НҮБ-ын Их Хурал, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэргийн чухал шийдвэрт “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын агуулгыг оруулжээ. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт онолоос аажмаар үйл ажиллагаа руу, хэтийн төлвөөс бодит зүйл рүү шилжин үр өгөөжийг бий болгоно.
