solongonews
Ши Жиньпин Тайландын Ерөнхий сайдтай уулзав
2017-09-04 23:16
9 дүгээр сарын 4-ний өдөр Шя Мэньд Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ зах зээлтэй орнууд хийгээд хөгжиж буй орнуудын яриа хэлцэлд оролцохоор ирсэн Тайландын ерөнхий сайд Праюс Чан-Очатай уулзав.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: - Хятад, Тайланд ойр дотно, хоёр ард түмэн сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг. Тайландын найрсаг дотно хөршийн хувьд, Хятад Тайландын найрсаг харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал маш чухалчилж, Тайланд өөрийн байдалдаа тохирсон хөгжлийн замаа сонгохыг өнгөрснийхтэйгээ адил хүндэтгэж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн явцад улам их үүрэг гүйцэтгэж, хоёр орны стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг урагшлуулан улам их хөгжилд хүргэхэд бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын нягт харилцаагаа хэвээр хадгалж, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч буй том чухал асуудлаар туслалцах ёстой гэжээ.

Уулзалтын дараа, стратегийн чанартай хамтын ажиллагааны төлөвлөгөө болон "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт, төмөр зам зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад хоёр орны удирдагч байлцав.

Ван Хү Нин, Ли Жаньшү, Ян Жиечи нар дээрх уулзалтад оролцов.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл