solongonews
“Нэг бүс нэг зам” цөлийн ногоон эдийн засгийн төв байгуулагдлаа
2017-06-26 17:50
“Нэг бүс нэг зам” ногоон хөгжлийн олон улсын холбоог байгуулах тухай Ши Жиньпин даргын санаачилга буй.

      Ши Жиньпин даргын энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Байгаль Орчны Яам болон И Ли /Elion/ Олон нийтийн халамжийн сан хамтран 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын Ордос хот дахь Хөвч элсэн цөлд “Нэг бүс нэг зам” цөлийн ногоон эдийн засгийн төвийг үүсгэн байгуулсан байна.

НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга, НҮБ-ын Байгаль Орчны Яамны гүйцэтгэх захирал Эрик Солхейм /зүүн гар талаас/ болон Хятадын УТЗЗ-ийн гишүүн, И Ли /Elion/ группийн захирал Ван Вэньбяо /баруун гар талд/

НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга, НҮБ-ын Байгаль Орчны Яамны гүйцэтгэх захирал Эрик Солхейм /Erik Solheim/ болон Хятадын УТЗЗ-ийн гишүүн, И Ли /Elion/ группийн захирал Ван Вэньбяо нар нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ.

Эрик Солхейм үйл ажиллагааны үеэр хэлэхдээ:

- Хятадын Хөвч элсэн цөл дэх айлчлал надад маш их гүн сэтгэгдэл үлдээсэн. Хөвчийн элсэн цөлийн экологийн эдийн засгийн хөгжлийн загвар болон практик туршлага цөлжилттэй бусад улс оронд туршлага сургамж хүртээх нь тодорхой. “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлсний улмаас эдгээр туршлага, сургамжаа Африк, Дундад Дорнод, Латин Америкийн цөлжилттэй улс орнуудад хүргэж, тухайн улс орны ард иргэдэд буян үйлдэх хэрэгтэй гэсэн байна. 

НҮБ-ын орлогч нарийн бичгийн дарга, НҮБ-ын Байгаль Орчны Яамны гүйцэтгэх захирал Эрик Солхейм

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл