Энэ бол Хятад улс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцыг хэрэгжүүлж буй хоёр чухал арга хэлбэр бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш нар баярын захидал илгээсэн байна.

"Хятад улс Тус төв байгуулагдсанаар дэлхийн тогтвортой хөгжилд Хятад улсын оюун ухаан, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх юм.
2015 оны 9-р сард НҮБ-ын хөгжлийн тухай форумаар “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц”-ыг баталжээ. Хоёр жилийн дараа Хятад улсын нийтэлсэн “2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ахиц байдлын тухай тайлан” бол энэ үйл явын хэрэгжилтийн талаарх анхны тайлан бөгөөд Хятад улсын үндэсний хэмжээний арга барил, туршлага зэргийг дүгнэж, анхан шатны ололт амжилтыг тусгасан байна. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидалдаа: Хятад улс тогтвортой хөгжлийн процедурыг хэрэгжүүлэхээ эрс хэлбэрэлтгүй баримталж, үндэсний хөгжлөө тасралтгүй улам чанартай, өндөр үр ашигтай, илүү голч, улам тогтвортой чиглэлээр хөтлөх болно гэсэн байна.
2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явцад аливаа ядуу хоцрогдсон байдлыг өөрчилж сайжруулахыг тэргүүлэх зорилтоо болгожээ. Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулах тамгын газрын ерөнхийлсөн ажлын газрын орлогч дарга Ү Минь танилцуулахдаа:
- 2013 оноос хойш Хятад улсын Засгийн газар ядуурлыг бууруулах үндэсний стратегидаа тохируулалт хийснээр 2013-2016 онд одоо хэрэгжүүлж буй стандартын дагуу хөдөө орон нутгийн ядуу хүн амын тоог 2012 онд 100 сая байсныг 2016 онд 40 сая болгон буруулж, нийт 50 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан бол энэ тоо жил тутамд бараг 14 саяд хүрч, хөдөө орон нутгийн ядуу хүн ам 10.2 хувиас 4.5 хувь болон буурсан байна гэсэн байна.
Эрүүл мэнд бол тогтвортой хөгжлийн гол зорилтын нэг юм. Хятадын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндсэний хорооны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Фэн Юн:
- Эх нялхсын эрүүл мэндийн салбарт жирэмсэн эх, нялх хүүхдийн эндэх хэмжээг багасгах төлөвлөгөөг 2030 онд биелүүлэхээр товлоод байсан зорилтоос урьдчилан биелүүлсэн байна. Халдварт өвчнөөс сэргийлэх салбарт Хятад улс дэлхийд халдварт өвчний мэдүүлгийн хамгийн том систем, лабораторын хяналтын сүлжээ байгуулаад байна. Нийт иргэдийн эрүүл мэндийн салбарт, Хятад улс дэлхийн хамгийн том нийт иргэдийг хамарсан эм эмнэлгийн хамгаалалтын үндсэн сүлжээг байгуулаад байгаа бөгөөд хот, хөдөөгийн оршин суугчдын 80 гаруй хувь нь 15 минутын дотор хамгийн ойр байгаа эм эмнэлгийн байгууллагад очиж эмчлүүлэх боломж бүрджээ. Хот хөдөөгийн оршин суугчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хэмжээ 95 гаруй хувьд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
