ХКН-ын XIX их хурал эхэллээ
2017-10-18 09:20
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны 09:00 цагт Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхэллээ.
Ши Жиньпин дарга XVIII сонгуулийн ХКН-ын төв хорооны өмнөөс тайлан тавьж, Хятадын ирээдүйн хөгжлийн талаар ерөнхий төлөвлөлт хийв.

ХКН-ын 89 сая гаруй гишүүдээс сонгогдсон XIX их хурлын 2000 гаруй төлөөлөгч Ши Жиньпин даргын тавьсан тайлан, Сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв хороо, сахилга бат шалгах хороог сонгоно.
ХКН бол БНХАУ-ын эрх баригч нам, мөн дэлхийн хамгийн том улс төрийн нам юм. Тус намын төлөөлөгчдийн их хурал 5 жилд нэг удаа чуулж, ХКН-ын төлөөлөгчдийн их хурал ба түүнээс сонгосон намын төв хороо нь ХКН-ын удирдах дээд байгууллага юм.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх
