solongonews
Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо
2017-07-01 19:29
Энэ оны 7-р сарын 1 бол Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойн баярын өдөр юм.

     Энэ өдрийн үдээс өмнө Хонконг эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх хурал болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг захиргааны тангараг өргөн тушаалд орох ёслол Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төв болж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолд оролцон чухал үг хэллээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Төв Засгийн газар нэг орон хоёр системтэй байх чиг шугамыг хэрэгжүүлэхэд хоёр талыг баримтална.

Нэг. Эрс хэлбэрэлтгүй байж, өөрчлөгдөхгүй, гуйвахгүй байх.

Хоёр. Бүх талаар оновчтой хэрэгжүүлж, нэг орон хоёр системтэй байх бодлогыг Хонконгийн практикт хувиргалгүй хэрэгжүүлж, эх, эцэс зөв чиглэлээр урагшуулахыг баримтална гэсэн байна.  09:00 цагт тэмдэглэх хурал болон тангараг өргөх ёслол эхэлсэн юм. БНХАУ-ын даргын Ши Жиньпингийн удирдлагатайгаар Хонконгийн онцгой бүсийн 5 дугаар засаг дарга Линьжэн Юй-Е БНХАУ-ын төрийн далбаа болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн далбааны өмнө баруун гараа өргөн тангараг өргөн тушаалд орлоо. Түүний дараа Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 5 дахь захиргааны гол албан тушаалтнууд, онцгой бүсийн захиргааны хурлын гишүүн тангараг өргөв.

Дараа нь дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна. Тэрээр:

- "Нэг орон хоёр систем" бол түүхээс үлдэж ирсэн Хонконгийн асуудлыг зохицуулах хамгийн сайн төсөл бөгөөд Хонконг эх орондоо нэгдсэний дараа урт хугацаагаар цэцэглэн хөгжиж тогтвортой байсны хамгийн сайн тогтолцооны тохируулалт юм. Тус төсөл нь хэрэгжиж болох бөгөөд хүмүүсийн сайшаалыг хүртсэн хамгийн сайн арга болно. Урьд өмнө байгаагүй үйл хэрэг болсны хувьд "Нэг орон хоёр систем" -д практикийн явцад байнга эрэлхийлэл хийх шаардлагатай юм гэж хэлсэн байна. Ши Жиньпин дарга хойшид Хонконгт "Нэг орон хоёр систем"-ийг хэрэгжүүлэх талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлэв. Тухайлбал, "Нэг орон", "Хоёр систем"-ийн харилцааг зөв оновчтой ойлгож хэрэгжүүлэх. БНХАУ-ын үндсэн хууль болон Хонконгийн тулгуур хуулийн дагуу засаглах. Хөгжлийг хамгийн тэргүүн үүрэг болгох. Эвсэг зохицонгуй тогтвортой нийгмийн орчинг хамгаалах эдгээр болно.
"Нэг орон" бол үндэс суурь болно. Үндэс гүн байх тусам навч намаа нь урган цэцэглэх  болно. "Нэг орон хоёр систем"-ийг дэвшүүлсэн нь эн тэргүүнд эх орны нэгдлийг биелүүлж хамгаалахын төлөө юм. Хонконг эх орондоо нэгдсэний дараа бид улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг бат ноттой хамгаалж ирсэн. Бодит практикт "Нэг орон"-ы ухамсрыг бататгаж, "Нэг орон"-ы зарчмыг баримтлан онцгой бүс болон Төв Засгийн газрын харилцааг зөв зохицуулах ёстой. Улс орны бүрэн эрх аюулгүй байдлыг хохироох, Төв Засгийн Газрын эрх болон Хонконгийн онцгой бүсийн тулгуур хуулийн нэр хүндэд халдах, Хонконг ашиглан эх газар нэвтрэн орж эвдлэг хийх ямарваа ажиллагааг яасан ч зөвшөөрөхгүй юм гэж хэллээ.

Ши Жиньпин дарга мөн цааш үргэлжлүүлэн:

- Хонконг эх орондоо нэгдсэний дараа Хонконгийн эрх зүйн дэг журамд асар их өөрчлөлт гарсан юм. БНХАУ-ын үндсэн хууль болон Хонконгийн онцгой бүсийн тулгуур хууль нь Хонконгийн онцгой бүсийн эрх зүйн үндэс болсон байна гэж хэлсэн юм.
Хөгжил бол Хонконгийн үндэс суурь, олон асуудлыг шийдвэрлэх түлхүүр. Хонконгчуудын хүсэл мөрөөдлийг хөгжлийн замаар биелүүлэх шаардлагатай гэж Ши Жиньпин дарга онцлов.
- Хонконг эх орноо түшиж, дэлхий дахинд хандаж байгаа бөгөөд хөгжлийн таатай боломж, өрсөлдөөний давуу талтай. Ялангуяа, сүүлийн  жилүүдэд улс орны тогтвортой хөгжил Хонконгийн хөгжилд ховор боломж, дундрашгүй хөдөлгөх хүч, өргөн уудам орон зайг хангасан юм гэж тэрээр нэмж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн өдрийн илтгэлдээ, Хонконг бол олон талт нийгэм учраас зарим бодитой асуудлаар адилгүй санал, түүнчлэн том зөрчил маргаан үүсэх нь сонин биш гэж дурдсан юм.
"Төв Засгийн газрын хувьд эх орондоо хайртай, Хонконгод хайртай, "Нэг улс хоёр систем"-ийн чиг шугам болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн тулгуур хуулийг үнэн сэтгэлээсээ дэмждэг л юм бол  улс төрийн ямар ч баримтлал, санаачилга дэвшүүлэхэд бид зөвшилцөхөд бэлэн байгаа. Хонконг эдийн засгийн суурь сайтай боловч дэлхийн эдийн засгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч, олон улсын өрсөлдөөн улмаар ширүүсэж буй нөхцөл байдалд мөн их өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа учраас элдэв будлиан үүсгэж, тэнхээгээ барахыг даахгүй юм. Эв санаагаа нэгтгэн, хүндрэл бэрхшээлийг  хамтдаа туулбал сая  Хонконг гэх энэхүү гэр орноо сайн  сайхан бүтээн байгуулж чадна гэж тэмдэглэсэн байна.
Линьжэн Юй-Е үг хэлж, засаг даргын үүрэг хариуцлагаа бүх талаар оновчтой гүйцэтгэн, бүх хүчээ шавхан ажиллаж, нэг орон хоёр системтэй байх бодлогыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч, тулгуур хуулийн хамгаалагч, хуулийн засаглалыг хамгаалагч, Төв Засгийн Газар болон Хонконгийн онцгой бүсийн харилцааны хөгжлийг ахиулагч байж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг эвдэх үйл ажиллагаатай зориг зүрхтэй тэмцэж, Нэг орон хоёр системтэй байх бодлогын бүх талаар хэрэгжихийг баталгаажуулна. Ирэх таван жилд удирдах багаа толгойлон бодит ажил болон баттай амжилт бүтээлээрээ Хонконгийн иргэд, Төв Засгийн Газрын итгэл дэмжлэгийн ачийг хариулах болно гэсэн байна.
- Бидний хүсэл мөрөөдөл  бол Хонконгт амьдарч буй хүн бүхэн хүсэл эрмэлзэлтэй, аз жаргалтай байж, Хонконг маань шударга ёсыг сахисан, хуулийн засаглалтай, соёлтой, аюулгүй байдлын баталгаатай, хайр халамжаар дүүрэн, удирдлага засаглал сайтай, хөгжлийн далд хүчтэй олон улсын төв болно гэдэгт итгэх явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхэд бид эв санаа нэгдэн, эвсэг зохицонгуй байж, бие биеэ халамжлан дэмжилцэх ёстой. Би ард олонтойгоо хамтран, улам сайн сайхан Хонконг бүтээн байгуулахыг хүсэн хүлээж байна гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл