ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурал 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Бээжинд боллоо.
Уг хуралд Төв хорооны 191 гишүүн, 141 бэлтгэл гишүүд оролцсон байна. Төвийн сахилга бат шалгах хорооны гишүүд болон холбогдох хариуцлагатай хүмүүс хуралд оролцсон байна.

Уг хурлыг ХКН-ын Улс төрийн товчоо даргалж, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.
ХКН-ын XIX их хурлыг 2017 оны 10 дугаар сарын 18-д Бээжинд хуралдуулна гэж уг хурал шийджээ.
Хурал нь Ши Жиньпиний Төв хорооны Улс төрийн товчооны нэрийн өмнөөс хийсэн ажлын тайланг сонсож хэлэлцсэн байна. Намын XVIII сонгуулийн Төв хорооноос ХКН-ын XIX их хуралд дэвшүүлэх тайланг ярилцаж баталсан байна. Мөн Намын XVIII сонгуулийн Төв хорооны сахилга бат шалгах хорооны ХКН-ын XIX их хуралд дэвшүүлэх ажлын тайланг ярилцаж баталж, “ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг” ярилцан баталж, энэ гурван бичиг баримтыг ХКН-ын XIX их хуралд дэвшүүлсэн хянан хэлэлцүүлэхээр шийджээ. Ши Жиньпин Намын XVIII сонгуулийн Төв хорооноос ХКН-ын XIX их хуралд дэвшүүлэх тайлангийн тухай ярилцах нооргийг тайлбарлаж, Лю Юүньшань “ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг” хэлэлцүүлэх нооргийн талаар тайлбарласан байна.
Хурал нь ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 6-р бүгд хурлаас нааших Төв хорооны Улс төрийн товчооны ажлыг бүрэн нотолсон байна.
Уг хурлаар мөн ХКН-ын XVIIIхурлаас хойших таван жилийн ажлыг дүгнэж, энэ 5 жилд нам болон улс орны хөгжлийн үйл явц ер бусын, өөрчлөлт хийж нээлттэй байх болон социалист орчин үеийн болох бүтээн байгуулалт түүхт чанартай амжилт олсон байна гэж санал нэгтэй үзсэн байна.

