Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 11-ний Жон Махаматай утсаар ярьж, Бүгд Найрамдах Гана Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Гана улс бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон Сахарын цөлөөс өмнө орших Африкийн орнуудын нэг бөгөөд Хятад, Ганагийн найрамдалт харилцаа нь цаг хугацааны шалгуурыг давсан урт удаан жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа сайтар хөгжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байна. Миний бие Хятад, Ганагийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Махаматай хамтран ажиллаж, уламжлалт найрамдалт харилцаагаа хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, Хятад, Ганагийн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, хоёр орны ард иргэдэд илүү их ашиг тусаа хүртээхэд бэлэн байна гэжээ.
