Ван И: - Олон улсын хамтын нийгэмлэгтэй хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт индрээр байгаль орчин хамгаалах зэрэг тогтвортой хөгжлийн асуудлыг хамтдаа даван туулахыг дэмжинэ. Мөн дэлхийн байгаль орчны засаглалын үйл явцад идэвхтэй оролцон,
“Парисын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг дэмжин, шударга, зүй зохистой, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх олон улсын байгаль орчны засаглалд олон талт систем бий болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ван И: - Олон улсын байгаль орчны засаглалын хамтын ажиллагааг дэмжиж, “Дэлхийн байгаль орчны конвенц”-ыг боловсруулах явцад, талуудын ашиг сонирхлыг нэгтгэн бодолцохын хамт дараах дөрвөн зүйлийг баримтлах хэрэгтэй гэжээ.
Тухайлбал: Нэг, тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчны асуудлыг хэлэлцэж, байгаль орчны хамгаалалт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үр ашигтай зохицонгуй хөгжлийг биелүүлэхийг баримтлах. Хоёр, “Нийтлэг боловч ялгаатай хариуцлага” -ын зарчмыг баримталж, хөгжиж буй орнуудын байгаль орчны засаглалын түвшин, тогтвортой хөгжлийг хүчнийг дээшлүүлнэ.
Гурав, байгалийн нөөцийн үндэсний бүрэн эрхийн зарчмыг баримтална.
Дөрөв, хөгжиж буй орнуудын бүрэн оролцоог баримтална.
Ван И: - Хятад улс тогтвортой хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг. Бид инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцсан хөгжлийн үзэл ухагдахууныг баримтлан, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үндэсний стратегид оруулсан юм. Хятад улсын дарга Ши Жиньпин энэ оны эхээр Женевт дэх НҮБ-ын төв байранд илтгэл тавихдаа, экологийн бүтээн байгуулалт бол олон улсын хамтын нийгэмлэг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын чухал тал болсон юм. Бид дэлхийн байгаль орчны засаглалын ахицад идэвхтэй оролцож, “Парисын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг дамжин, шударга, зүй зохистой, хамт амжилтад хүрэх олон улсын байгаль орчны засаглалын олон талт системийг ахиулахад бэлэн байна гэж онцолжээ.
