solongonews
”Ши Жиньпин засаглалын тухай өгүүлэх нь” номыг үзэсгэлэнд тавьжээ
2017-08-24 21:07
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд ”Ши Жиньпин засаглалын тухай өгүүлэх нь” номын ололт амжилтыг үзүүлэх арга хэмжээ 8 дугаар сарын 23-нд боллоо.

"Ши Жиньпин  засаглалын тухай өгүүлэх нь” нийтлэл 2014 оны 9 дүгээр сард хэвлэлд орсноос хойш өнөөг хүртэл 21 хэлээр хэвлэгдэж, 6 сая 420 мянган ботийг тараасан нь 160 гаруй  улс орон бүс нутгийг хамарчээ. 

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Хятадын Гадаад хэлний хэвлэн нийтлэх газар дөрвөн хэсэг байрлуулж, “Хятадын сэдэв” хэсэг 21  хэлээр, 24 эхээр "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлэх нь" номыг үзүүлсэн бөгөөд тус номын ололт амжилтыг газар дээр нь үзүүлэх арга хэмжээ зохион явуулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл