Тэрээр: Ядуурлаас гаргана гэдэг хүнд ажил тул тууштай хичээн ажиллах хэрэгтэй. Бүх нам, бүх нийгэм хичээнгүй, нухацтай ажиллаж, ядуурлыг арилган, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцдаа шинэ амжилт гаргахаар тууштай ажиллах ёстой гэжээ.
Ши Жиньпин: Ядуурлаас ангижруулах ажлын явцад маш олон шилдэг төлөөлөл, үлгэр жишээ гарлаа. Анхан шатныхан бол ядуурлаас ангижруулах ажлын гол хүчин тул тэдэнд улс төрийн талаар анхаарал хандуулж, ажлын талаар дэмжиж, амьдралыг нь баталгаажуулан, ажлаа урагштай хийхэд нь туслах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал захирамж гаргаж, ядуурлаас ангижруулах ажлыг тууштай хийх нь нийт ард иргэддээ өөрчлөлт шинэчлэлийн өгөөжийг хүртээн, хамтдаа баян чинээлэг амьдрахыг баталгаажуулах чухал арга хэмжээ юм хэмээн онцолсон байна.
