solongonews
“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол боллоо
2024-12-02 22:08
“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын хоёрдугаар боть, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол боллоо.

“Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” номын хоёрдугаар боть, “Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номын монгол хэвлэлийн нээлтийн ёслол болон “Төр улсыг засах тухай” сэдэвтэй Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 12-р сарын 02-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд болж өнгөрлөө.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны эрхлэгч Мө Гао-И үг хэллээ

Тус арга хэмжээг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн алба, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, БНХАУ-ын Гадаад хэлний ном хэвлэн тугээх газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран санаачилж, БНХАУ-ын Гадаад хэлний хэвлэлийн газар, Адмон хэвлэлийн газар хариуцан зохион байгуулсан байна.

МУИС-ын дэргэдэх Күнзийн институтын зөвлөх, Хятад судлаач М.Чимэдцэеэ лекц уншив

“Төр улсыг засах тухай” ном нь дэлхий даяар 42 хэлэнд орчуулагдсан бөгөөд Монгол Улсад 2019 онд тэргүүн дэвтэр нь хэвлэгдэн гарчээ. Тэргүүн дэвтэрт Ши Жиньпин даргын 2012-2014 оныг хүртэлх хугацааны чухал бүтээлүүд, түүний дотор хэлсэн үг, ярилцлага, илтгэл, асуултад өгсөн хариултууд, заавар, баярын илгээлт зэрэг нийт 79 зүйл багтсан байна. Харин энэ удаад хэвлэгдэн гарч буй хоёрдугаар дэвтэр нь 2014-2017 оны хоорондох түүний үзэл баримтлал, стратегийг тусгажээ. “Төр улсыг засах тухай” ном нийт дөрвөн дэвтэртэй бөгөөд гурав, дөрөвдүгээр ботийг ч удахгүй Монгол Улсад орчуулан гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэхүү ном нь уншигчдад Хятадын хөгжлийн нөхцөл байдлыг системтэйгээр, үнэн зөвөөр ойлгоход тус болохын зэрэгцээ судалгааны эх сурвалж болох бүтээл юм.

Арга хэмжээний үеэр

“Ядуурлыг бууруулах тухай хэлсэн үгсийн түүвэр” номоос уншигчид Хятадын ядуурлаас ангижирсан тууштай тэмцлийн агуу их түүхэн туршлага, дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр байгуулах тухай ойлголтыг авна. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпин дарга дундаж чинээлэг нийгмийг иж бүрнээр цогцлоох, ядууралтай тууштай тэмцэх үйл хэргийг бодлогын түвшинд дэвшүүлэн гаргаж, шинэ шийдвэр, шинэ зохион байгуулалтыг тууштай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Хятадын ядуурлыг багасгах үйл хэрэг асар том амжилтад хүрч, дэлхий дахины ядуурлыг багасгах замналд асар том хувь нэмэр оруулжээ.

Зохиогч: С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл