
Ши Жиньпин: - Хятад, Энэтхэг хоёр улс бие биеийнхээ чухал хөрш, хөгжиж буй хамгийн том гүрэн, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон юм. Хоёр орны эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй тус бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл мөрөөдөл юм. Сүүлийн жилүүдэд, хоёр орны удирдагчид дипломат харилцаагаа хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, улам нягт түншийн харилцаа тогтоох талаар санал нэгдэж, хоёр орны харилцааны хөгжлийн зорилтыг тогтоосон тул энэхүү үндсэн дээр харилцаа маань тасралтгүй хөгжиж ирлээ гэжээ.
Нарендра Моди: - БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалт амжилттай болсонд баяр хүргэе. Энэ удаагийн чуулган нь БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Энэтхэгийн тал Хятад улстай хамт хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.
