solongonews
Ли Хунжүн “Хятадын Коммунист Нам, Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудын 2024 оны хэлэлцүүлэг”-т гадаадын төлөөлөгчидтэй уулзжээ
2024-11-26 10:31
Ли Хунжүн “Хятадын Коммунист Нам, Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудын 2024 оны хэлэлцүүлэг”-т гадаадын төлөөлөгчидтэй уулзжээ

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ли Хунжүн 11-р сарын 25-ны өдөр Бээжинд “Хятадын Коммунист Нам, Төв болон Зүүн Европын орнуудын улс төрийн намуудын 2024 оны хэлэлцүүлэг”-т гадаадын төлөөлөгчидтэй уулзжээ.

Ли Хунжүн хэлэхдээ, Төв болон Зүүн Европын орнууд бол Хятадын сайн найзууд, түншүүд юм. Хоёр тал Дарга Ши Жиньпин болон Төв болон Зүүн Европын орнуудын удирдагчдын гаргасан чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн намууд болон хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэх, Хятадын Төв болон Зүүн Европын орнуудтай харилцах харилцааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй.

Гадаадын төлөөлөгчид Хятадын Коммунист Намын удирдлаган дор Хятадын ард түмний гаргасан асар их амжилтыг өндөр үнэлж, Хятадын талтай харилцан яриаг бэхжүүлж, олон салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, нийтлэг хөгжилд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл