Энэ гэрийн уяанд эрх чөлөөний тунхаг нийтлэгдэж, үндэстний чөлөөлөлтийн их үйлс өрнөж, хятадын анхдагч Цөөн тоот үндэстний Өөртөө Засах Орон мэндэлсэн юм. Энэ гэрийн үүднээс эх улсын минь зүрх болсон Тиан Ан Мэн хүртэл хөгжлийн зам суналзаж, өөрчлөлт хөгжлийн үр бүтээлийг үндэстэн бүхэн хамтдаа эдлэх болсон юм. Ийм нэг гэрээс үй олон гэр бүлтэй Өөртөө Засах Орон бүрдсэн маань үнэндээ манай хамтын гэр бүл юм. 56 үндэстний тус тусын хамтын гэр бүл нь дахин хятадын үндэстний “Том гэр бүл”-ийг байгуулснаар хорвоогийн цээжинд эх улсын минь өргөө цагаан гэр өрхөө татсан билээ. Энэ том гэртээ бид нийтийн зорилт, хамтын хүчээр нэгэл хүсэл мөрөөдөл - Хятадын зүүдийг тэрэглшүүлэхийн төлөө тэмүүлсээр…

70 жилийн өмнө Өвөр Монгол “Ядуу малгай” өмсөж, “Хоцронгуй төрх”-өөр бусадтай золгон, эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд удаан байсан бол 70 жилийн эрчимт алхаагаар дамжин онцгойлон өөрчлөлт нээлт хийснээс хойш ялангуяа намын Арван наймдугаар их хурлын дараа эдийн засаг, нийгэм давалтын чанартай хөгжлийг биелүүлж, ажнай хүлгийн дүүлэлтээр эх улсын умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг цогцлон байгуулна. Сахин бараалж харилцан хавсралцан, “Өвөр Монгол” төрхийг дэлхий нийтийн хараанд төвлөрүүлж боссон юм. 70 жилийн туршид Өвөр Монголын Ерөнхий үйлдвэрлэлийн өртөг 642 дахин нэмэгдэж, хот балгасны суугаал ардын иргэний дунджийн эзэмдэж болох орлого 1978 оныхоос 110 дахин нэмэгдэн, малчин тариачдын хүн амын дунджийн цэвэр орлого 1947 оны үеэс хэдэн аравхан төгрөг байсан бол 2016 онд хүн амын дунджийн эзэмдэж болох орлого 11609 төгрөгт хүрсэн хувиралт гаргасан байна. Танан цагаан монгол гэртээ тухтайхан амьдрах Өвөр Монголчууд маань одоо “Хөнөг ”дүүрэн сүүтэй, “Таарцаг” дүүрэн амтай, “Авдар” дүүрэн алттай, “Эргэнэг” дүүрэн эдлэлтэй болж, хорго дээр тавиастай WIFI зэрэг цахим холбооны төхөөрөмжөөрөө хорвоо дэлхийн сонин сайхныг хоромхон зуурт мэдэж, ханын нүдээрээ дэлхийг харж, тооноороо ертөнцийн боловсныг ажин тулгатай галаа манаж, туургат гэрээ тулгуурлан, бүслүүр дээврээрээ гэрээ дулаалж, угалз хээгээр өргөө гэрээ чимэглэж, хоймор дүүргэсэн настайчууд нь жаргалтай, хол ойроороо эв найртай, тэдгээр “Хөмөрсөн тогоо” дотор амьдарч байсан байдал бүрмөсөн өөрчлөгдөж, мөр нүцгэн, гэдэс өлсгөлөн явж байсан цаг ор тас улиран одсон байна.
Унь уньтайгаа түшилцэж байдгин учир олон бүгд нэгдэж байдаг. Оосор оосортойгоо залгалдаж байдаг учир орчлон даяар урагшилж байдаг. 70 жилийн туршид Өвөр Монгол Хятадын коммунист намын зөв удирдлагаар хятадын онцлогтой нийгэм журмын замаар замнаж, үндэстний орны өөртөө засах байгууллыг хэрэгжүүлэн, намын үндэстний тухай төрийн бодлогын доор бүх орны үндэстнүүдийн 2500 гаруй түмэн ард иргэд хамтдаа бүлгэмдэн тэмцэж, хамтдаа цэцэглэн хөгжсөн шинэ байдлыг бий болгов. “Хятад үндэстний ард иргэд Цөөн тоот үндэстнээс салж үл чадна. Цөөн тоот үндэстний ард иргэд ч хятад үндэстнээс салж үл чадна. Цөөн тоот үндэстэн хоорондоо ч салж чадахгүй. ”Өмнөх зууны жараад оны эхээр улс орны эдийн засаг хүндрэлд учирсан цаг үед Өвөр Монголын малчид Шанхайн 3000 өнчин хүүхдийг үрчлэн тэжээсэн тухай магтан дуулаад баршгүй сайхан дурсамж уламжлагдаж байдаг. Шинэ цаг үеийн Өвөр Монголчууд мөн үндэстнүүдийн ард иргэд эрх тэгш, эв нэгдэлтэй, харилцан туслалцсан, эе зохицонгуй, нэг гэр бүлийнхэн шиг дотно байдаг хүний сэтгэлийг хөдөлгөм яруу туульсыг бичиглэсээр байна. Урадын хойд хошууны жирийн нэгэн ажилтан Очир хэдийгээр орлого багатай ч 30 хэдэн жил дараалан амьдрал нь хүндэлтэй буюу зарим хүнд бэрхшээлтэй хятад, Монгол үндэстний ах дүү нар, мөн тэд нарын үр хүүхдийг дэмжин туслахыг хичээсээр ирсэн бөгөөд нэг мэдэхэд өөрийн халааснаас 400 гаруй мянган төгрөг зарцуулчихсан байлаа.
Дэн Шяопин нөхөр:
- Цөөн тоот үндэстний төвлөрөн суурьшиж байгаа газар оронд үндэстний орны өөртөө засахыг албан ёсоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зааварласан байдаг. 70 жилийн туршид онцгойлон 1984 онд “Үндэстний орны өөртөө засах хууль”-г тогтоон хэрэгжүүлснээс хойш Өвөр Монгол үндэстний өөртөө засах газар орны хууль ёсоор өөртөө засах эрх ба эзэн мэдэх эрхийг сайн хэрэгжүүлэхийг баталж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн бүх төрлийн үйл ажиллагаагаар бүх талын хөгжлийг түргэсгэжээ. Үндэстний орны Ардын төлөөлөгчдийн их хурлын хууль тогтоох эрх, дээд шатны төрийн байгууллагын шийдвэр, тогтоол, зарлиг буюу зааврыг зохицуулан хэрэгжүүлэх эрх, үндэстний өөртөө засах газар орны эдийн засаг, гадаад арилжааны эзэн мэдэх эрх, үндэстний өөртөө засах газар орны үг хэл, үсэг бичгийн эрх, соёл сурган хүмүүжлийн эзэн мэдэх эрх, үндэстний дарга удирдлагыг хүмүүжүүлэх эрх зэргээ гүйцэд хэрэгжүүлж, намын үндэстний тухай төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, бүх улсад үлгэр жишээч үйлдлээ бадруулж чаджээ. Ши Жиньпин дарга Өвөр Монголд ажиллахдаа:
- Ажил хийж үйл ажиллагаа эрхлэхдээ монгол морь шиг бэрхшээлийг тэсвэрлэн давж, хандсан зүгээсээ харьж буцахгүй хатан бат үзэл санаатай байх хэрэгтэй гэж зааварласан байдаг. 70 жилийн туршид Өвөр Монголын үндэстнүүдийн ард иргэд “Урагшлахаас биш ухардаггүй, тэсвэр даамгай, урагшлан тэмцэх” монгол морины эрч хүчээр эрэлхийлэн тэмцэж, өргөө цагаан “Монгол гэр”-тээ өөдтэй өнгөтэй амьдарч, эх улсын умардын үзэмжийн орныг нэн үзэсгэлэнт сайхан болгон цогцлоохоор чармайн зүтгэж байна.
