solongonews
Ван И НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтад оролцоно
2024-09-20 10:39
Ван И НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтад оролцоно

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 09-р сарын 22-ноос 28-ны хооронд болох НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгчөөр оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы ердийн хэлэлцүүлэгт оролцоно.

Энэ хугацаанд Гадаад хэргийн сайд Ван И Хятадаас зохион байгуулж буй Дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжих, хиймэл оюун ухааны салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг арга хэмжээ, мөн Аюулгүйн зөвлөлийн дээд түвшний уулзалт, БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт, G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг олон талт арга хэмжээнд оролцоно, үүний зэрэгцээ Ван И бас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга болон холбогдох орнуудын Гадаад хэргийн сайд, төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзах юм.  

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл