solongonews
Дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав
2017-07-04 20:41
Орон нутгийн цагаар энэ сарын 3-нд Москва хотноо хүрэлцэн очсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кремльд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийлээ.

        Хоёр орны тэргүүлэгчид харилцан сонирхож байгаа чухал асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Оросын найрамдлыг үнэлэн хоёр орны харилцааны хэтийн төлвийг төсөөлөв. Ши Жиньпин дарга:

- Хятад, Орос иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Чухал асуудлыг зохицуулах тал дээр хамтран ажиллах нь маш чухал. Хоёр тал олон улс, бүс нутгийн асуудлаар бодлого үйл ажиллагаагаа зохицуулж, эрсдэл сорилтыг туулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах хэрэгтэй гэсэн байна. 
Ерөнхийлөгч Владимир Путин:

- ОХУ Хятад, Оросын харилцааг дээд зэргээр чухалчилдаг. Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гадаад харилцааг эрчимжүүлэх нь хоёр талт харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт итгэж байна гэж хэллээ. 

 


Хоёр орны төрийн тэргүүлэгчид Солонгосын хойгийн байдал, Сирийн асуудлаар санал бодлоо солилцов. Хоёр орон стратегийн хэлхээ холбоогоо баталгаажуулж, энхийн хэлэлцээр хийхийг ятган, Солонгосын хойгийн байдлыг сайтар зохицуулж, энэхүү асуудлыг талууд энх тайвнаар зохицуулна. "THAAD"-ын асуудал бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдалтай холбоотой. БНСУ "THAAD" системийг төлөвлөх тал дээр Хятад, Оросын байр суурь ижилхэн юм гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл