solongonews
Малайзын зүүн эргийн төмөр замыг байгуулж эхэллээ
2017-08-15 15:57
Куантанд Хятад, Малайз хоёр орны хамтран бүтээн байгуулах Малайзын зүүн бүс нутгийн далайн эрэг дагасан төмөр замын төсөл барилгын ажил 8-р сарын 9-нд албан ёсоор эхэллээ.

        Энэ бол Хятад, Малайз хоёр  орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хамгийн том төсөл юм. Энэ тухай  ХОУР-гоос Малайзад суугаа сэтгүүлч Цүй Имэний бэлтгэж ирүүлсэн мэдээллийг  хүргэе.

        Мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн  Ван Юн, Малайзын Ерөнхий сайд Нажиб Абдул Разак нар төмөр замын төслийн барилгын  ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд оролцсон юм. Барилгын ажлыг эхлүүлэх ёслолд тухайн нутгийн уран сайханчид гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд зориулан Малайзын үндэстний онцлогтой дуу бүжгийн тоглолт хийсэн байна.

Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Ван Юн:

- Далайн эрэг дагасан энэ төмөр зам Малайзын зүүн нутгийн хөгжлийг ахиулах, бүс  нутгийн дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлэх бэлэг тэмдгийн чанартай чухал төсөл  юм. Энэ төсөл Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам, Хятад-Лаосын төмөр  зам, Хятад-Тайландын төмөр замтай хамт АСЕАН-ны дэд бүтцийн түншлэл, хамтын  цогцын бүтээн байгуулалтад хүчтэй түлхэц өгнө гэсэн байна.

- Далайн эрэг дагасан төмөр зам Малайзын зүүн  нутгийн хөгжлийг ахиулах, бүс нутгийн дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлэх бэлэг  тэмдгийн чанартай чухал төсөл юм. Энэ төсөл хэрэгжиж дууссаны дараа Малайзын  хойгийн төмөр замын тээврийн чухал шугам болохоос гадна зүүн хэсгийн далайн эрэг  дагуух бүсийн эдийн засгийн онцгой бүс, зүүн хэсгийн эрэг дагуу бүс нутгийн  хөгжлийг эрчимтэй дайчилна. Нийслэл Куала Лампур, зүүн, баруун эрэг хоорондын дэд  бүтцийн холбоосыг ахиулж, Малайзын Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь байр суурь,  нөлөөг нэмэгдүүлнэ. Энэ төсөл хожим Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам,  Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Тайландын төмөр замын хамт АСЕАН-ны дэд бүтцийн  түншлэл, хамтын цогцын бүтээн байгуулалтад эрчимтэй түлхэц өгөх  юм.

Малайзын зүүн нутгийн далайн эрэг  дагасан төмөр замын төслийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй Хятадын Зам  тээврийн бүтээн байгуулалтын корпорацын ерөнхий захирал Лю Читао: - Зүүн эрэг  дагасан төмөр замын төсөл бол “Нэг бүс нэг зам” дагуух оронд хэрэгжсэн хамгийн  том төсөл учраас үлгэр жишээ ач холбогдолтой гэж ярьсан юм.

"Энэ бол Хятад, Малайз хоёр орны түүхэн дэх  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хамгийн том төсөл. Мөн "Нэг бүс нэг  зам" дагуух улс орнуудад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл учраас үлгэр жишээ ач  холбогдолтой. Төслийн барилгыг гүйцэтгэгчийн хувьд бид барилгын ажлыг маш  хариуцлагатай хийж, хамгийн сайн нөөц хуримтлуулан байдаг хүчин чармайлтаа  гаргаж, давуу талаа ашиглан гэрээгээ чин үнэнчээр биелүүлж, менежментийг  шинжлэх ухаанлагаар хийн, чанарыг эн тэргүүнд тавьж, аюулгүй байдлыг  баталгаажуулж, орон нутгийн иргэдэд тэргүүний технологи, байгаль орчинд халгүй,  өндөр стандарттай төмөр зам барьж байгуулж өгөхийн төлөө хичээн зүтгэх  болно."

Малайзын Төмөр зам холболтын MRL компани  нь тус улсын Засгийн газраас тус төсөлд зориулан байгуулсан хариуцан эзэмшигч  компани юм. Нээлтийн ёслолд тус компаний захирал Ирфан:

- Малайзын төмөр зам  холболтын MRL компани Хятадын Зам тээврийн бүтээн байгуулалтын корпорацтай  хамтран зүтгэж, энэ төслийн барилгыг 7 жилийн дотор барьж дуусгахыг  баталгаажуулах болно гэсэн байна.

- Өнөөдөр төмөр замын барилын ажлыг эхлүүллээ.  Малайзын төмөр зам холболтын MRL компани, Хятадын Зам тээврийн бүтээн  байгуулалтын корпорацтай хамтран хүчин зүтгэл гаргаж, барилгын ажлыг долоон жилийн  дотор багтаан дуусгахыг баталгаажуулах болно. Барилгын газрын оффис, амьдрах бүс  зэрэг төслийн ажлыг хялбарчлах байгууламжуудыг ч даруй барьж байгуулж эхлэх  болно.

Барилгын ажлыг эхлүүлэх ёслолд оролцсон  Малайзын Ерөнхий сайд Нажиб Абдул Разак илтгэлдээ: Хятадын Засгийн газраас Зүүн  эрэг дагасан төмөр замын төслийг дэмжсэн явдалд талархал илэрхийлээд:

- Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш зүүн бүсийн далайн эрэг дагуух нутагт эдийн засгийн ашиг  тус бий болгож, хөдөө тосгон, хотын оршин суугчдад үр өгөөж хүртээх юм хэмээн  онцолсон байна.

“Зүүн эрэг дагасан төмөр замын төслийн  хэрэгжилтэд Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд  Ли Кэчян болон Хятадын Засгийн газар маш олон талын шаардлагатай дэмжлэг  үзүүлсэн явдалд талархал илэрхийлье. Энэ төсөл хэрэгжсэнээр Малайзын зүүн  нутгийн далайн эрэг дагуух гурван мужийн ДНБ-ийг 1.5 хувиар нэмэгдүүлнэ гэж бид  төсөөлж байна. Энэ нь уг төсөл зүүн бүсийн далайн эрэг дагуу нутгийн оршин  суугчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, тэдний аж амьдралын түвшнийг сайжруулан хөдөө  тосгон, хотын оршин суугчдад их үр өгөөж хүртээнэ гэдгийг харуулж байгааг онцлон  тэмдэглэе гэсэн байна.

Малайзын зүүн бүсийн далайн эрэг дагуух  төмөр замын төсөл Куала Лампурын хойд хэсэг дэх Гомбакаас гараагаа авч, Келантан  муж хүрэх ба гэрээ ёсоор Хятадын зам тээврийн бүтээн байгуулалтын корпораци барьж  байгуулах юм. Тус төмөр зам нийт 688 км урт бөгөөд 55 тэрбум ринггит буюу 12.8  тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Зорчигч тээврийн галт тэрэг цагт 160 км,  ачаа тээврийн галт тэрэг цагт 80 км хурдалж болох хэв загвараар барьж байгуулах  юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл