
Дарга Ши Жиньпин 20 жилийн хугацаанд "Нэг орон хоёр систем" Хонконгт практикаар хэрэгжиж баялаг үр бүтээлтэй болсон байна. Өөртөө, Хонконгт, эх орноо итгэх хэрэгтэй. Бидний "Нэг орон хоёр систем"-ийг хэрэгжүүлэх шийдвэр зориг өөрчлөгдөөгүй, "Нэг орон хоёр систем"-ийн Хонконгт практикаар хэрэгжүүлэн нэн их амжилтад хүргэхийг ахиулах итгэл зоригтой байна гэж хэллээ.
18:00 цагийн үеэр дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань Хонконгийн онцгой бүсийн засаг дарга нарын хамт хүлээн авалтын танхимд хүрэлцэн ирж халуун алга ташилтын дунд чухал үг хэлсэн байна. Тэрээр эн тэргүүнд Төв Засгийн газар, бүх хятадын ард түмний нэрийн өмнөөс Хонконгчуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхны ерөөл дэвшүүлсэн юм.
Ши Жиньпин дарга "Нэг орон хоёр систем" бол Хятадын аугаа үүдэлт болно. Нэгдсэн улс орны дотор улс орон социализмын тогтолцоотой байж, зарим газар хуулийн дагуу капитализмыг хэрэгжүүлж байна. Энэ нь хүн төрөлхтний улс төрийн практикт урьд өмнө байгаагүй зүйл юм. Хүмүүсийн эрэл хайгуул хийх шийдвэр зоригтой байж, бид ч практикт хэрэгжүүлэн хөгжүүлэх итгэлтэй байх хэрэгтэй гэсэн байна.
Хонконг нэг жижиг загас агнуурын тосгон байсан үеэс хөгжөөд орчин үеийн том хот болсон нь Хонконгчуудын хүч хөдөлмөр юм. Хонконгийн ахан дүүс Хонконгоо хайрлаж, шантрашгүй хүчин зоригоор уян хатан үзэл ухамсраар өнөөдрийн амжилтад хүргэсэн юм. Хонконгийн ахан дүүс эх орны өөрчлөлт нээлтийн үйл хэрэг болон орчин үеийн болох бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож чухал хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон дурдах хэрэгтэй. Төв Засгийн газар, бүх Хятадын ард түмэн үүнийг хэзээд мартахгүй. Хонконгийн ахан дүүс Хонконг сайн удирдаж, сайн бүтээн байгуулж, сайн хөгжүүлэх хүчин чадал, оюун ухаан байгаа бөгөөд улс орны хөгжил, тэрчлэн дэлхийн тавцанд нэн их хүчин зүтгэл гаргана гэдэгт итгэж байна гэж хэллээ.
Ши Жиньпин дарга өнгөрсөн, одоо, ирээдүйд гэсэнгүй эх орон бол Хонконгийн хүчирхэг түшиг байх болно. Эх орон өдрөөс өдөрт хөгжин цэцэглэвэл Хонконгт салхин борооноос халхалж, өрсөлдөөн сорилтыг даван туулах хүч болж, Хонконгийн хөгжлийн шинэ зам хайх чиглэл, хөдөлгүүр хүч, шинэ орон зайг нээн хөгжүүлэх боломж болох болно гэсэн байна.
Дарга Ши Жиньпин үргэлжлүүлэн:
- Бид "Нэг орон хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам, Хонконгийн тулгуур хуулийг бүх талаар зөв оновчтой хэрэгжүүлж, сэтгэл нэгтэй, эв санаа нэгтэй тэмцвэл Хонконгийн сайн сайхан ирээдүйг бүтээн байгуулж чадна гэж хэллээ.
Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Лян Жэн-Ин Хонконгийн оршин суугчид, Онцгой бүсийн засаг захиргааны өмнөөс үг хэлж, дарга Ши Жиньпин Хонконгт хүрэлцэн ирсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Хонконг нь эх орны хамгийн нээлттэй хот болохын хувьд эх орондоо түшиглэн дэлхийг холбож, дэлхий дахинд гарах үүд хаалга болно. "Нэг орон" болон "Хоёр систем"-ийн давуу талаа ашиглан Хонконгийн чадавхийг бадруулж, супер холбоо баригчийн үйлдлээ бадруулах болно. Хонконг нь мөн эх газрын муж, хотуудтай нягт холбоотой байж, шинэ үеийн олон улсын хамтын ажиллагаа, эх орны бүтээн байгуулалт, Хонконгийн хөгжилд шинэ хувь нэмэр оруулах болно гэж хэлсэн юм. Тэрээр мөн эх орон болон Хонконгийн ирээдүйд итгэл төсөг байгаагаа илэрхийллээ.
