УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ зэрэг Монголын цэргийн талын зүтгэлтнүүд, Засгийн газрын албаны хүн, нийгмийн олон этгээдийн зүтгэлтэн, олон орноос Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид тэрчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа байгууллага нэгж, хэвлэл мэдээлэл, Хятадын харьяат нар, оюутан сурагчдын төлөөлөл нийт 300 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ.

Элчин сайд Шин Хаймин Хятадын ардын чөлөөлөх армийн офицер дайчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, дэлхий ертөнцөд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятад улс бие даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлого болон хамгаалалтын чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, бие даан эзэн мэдсэн энх тайванч хөгжлийн замаар эрс тууштай замнах болно. Хятадын арми олон улсын үүрэг хариуцлагаа идэвхтэй гүйцэтгэж, НҮБ-ын энхийг сахиулах, терроризмтой тэмцэх, хүмүүнлэгийн авран туслах үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин болсон байна гэжээ.

Шин Хаймин элчин сайд хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр орон мөнхийн хөрш. Ши Жиньпин даргын 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалаар гараа болгон хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр армийн харилцаа ч тасралтгүй гүнзгийрч, олон салбарын бүтээлч хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөн байна. Харилцан бие биеийнхээ чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа чухал асуудлыг харилцан хүндэтгэсэн үндсэн дээр Хятад, Монгол хоёр орон хоёр армийн харилцааг илүү хөгжүүлж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Хятадын ардын чөлөөлөх армийн байгуулагдсаны 90 жилийн ойд баяр хүргэсэн байна. Тэрээр хэлэхдээ: - Монгол, Хятад хоёр орон уул усаараа холбогдож байгаа найрсаг хөрш юм. Хоёр армийн найрсаг хамтын ажиллагааны харилцаа ч өнө удаан түүхтэй. Хятадын талтай цэргийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Монголын тал дээд хэмжээнд чухалчилж, Хятадын талтай хамтдаа хоёр армийн дээд давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлж, хоёр армийн харилцааг шинэ шатанд гаргахад Монголын тал бэлэн байна гэжээ.

