solongonews
Хятадын сонгодог соёл иргэншлийн сулдалгааны хүрээлэн албан ёсоор байгуулагдав
2024-11-08 17:35
Хятадын сонгодог соёл иргэншлийн сулдалгааны хүрээлэн албан ёсоор байгуулагдав

Ши Жиньпин дарга болон Грекийн удирдагчдын Хятад, Грекийн соёл иргэншлийн солилцооны хэлхээ холбоог чангатгах тухай чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Хятад, Грекийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Хятадын сонгодог соёл иргэншлийн хүрээлэнг 11-р сарын 07-нд албан ёсоор зарлав.

Хятадын сонгодог соёл иргэншлийн сулдалгааны хүрээлэн нь Грект байгуулагдсан Азийн орнуудын анхны сонгодог соёл иргэншлийн судалгааны байгууллага бөгөөд Хятадын эрдэм шинжилгээний хүрээний янз бүрийн үеийн Грекийн соёл иргэншил болон дэлхийн бусад соёл иргэншлийн талаарх гүнзгий судалгааг дэмжих, шинжлэх ухааныг бэхжүүлэх зорилготой юм. Хятад, Грек, Хятад болон дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагууд археологи, соёл иргэншлийн судалгааны салбар дахь эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагаа, чадвартаныг сургахийг нэмэгдүүлэн, дэлхийн соёл иргэншил, түүх соёлын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болно.

Хятадын Сонгодог Соёлын иргэншлийн судалгааны хүрээлэн нь археологийн малтлага хийх замаар дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, сонгодог соёл иргэншлийн судалгаа хийж, археологийн номын сан байгуулж, эрдэм шинжилгээний сэтгүүл хэвлүүлж, эрдэм шинжилгээний ажил зохион байгуулж, сургалтын төсөл хэрэгжүүлж, үзэсгэлэн гаргах гэх мэтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх болно. Дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний солилцооны платформ, харилцаа холбооны гүүрний үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, дэлхийн сонгодог соёл иргэншлийн судалгаа, солилцоог хөхиүлэн дэмжих, хүн төрөлхтний соёл иргэншлийг өвлөх, хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах явадал юм.

Сонгодог соёл иргэншлүүд одод мэт гялалзаж, ирээдүй хойч үедээ оюун санааны эх ундарга болсоор ирсэн. 2000 гаруй жилийн өмнө Хятад, Грек гэсэн хоёр агуу соёл иргэншил Ази, Европын эх газруудын хоёр захад хөгжин, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд суурь хувь нэмэр оруулсан билээ. Энэ удаа Хятад, Грек хоёр орон хамтран Дэлхийн сонгодог утга урлагийн судлалын анхдугаар чуулганыг зохион байгуулж, Афин хотод Хятадын сонгодог соёл иргэншлийн судалгааны хүрээлэнг байгуулсан нь хоёр орны болон дэлхийн бусад улс орнуудын соёлын солилцоо, харилцан туршлага зээлдэх шинэ тавцан болсон юм.

Хятад улс соёл иргэншлийн өв уламжлал, хөгжлийг идэвхтэй дэмжиж, дэлхийн улс орнуудын соёлын солилцоог бэхжүүлэн, соёл иргэншлийн харилцан яриаг өргөжүүлэхийг чухалчилдаг. Түүнчлэн улс орнуудын соёл иргэншлээс ухаарал, мэдлэг олж авах, оюун санааны шим тэжээлийг шингээхэд анхаарч, хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх, соёл иргэншлийн хөгжил дэвшлийг урагшлуулахад бэлэн байна. Эрдэмтэн судлаачид сонгодог утга урлагийн судалгааны эрхэм зорилгоо биелүүлж, соёл иргэншлийн өв залгамжлал, хөгжлийг ахиулан, соёлын солилцоо, харилцан суралцах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл