Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 10-ны өдөр Гокултай утсаар ярьж, Бүгд Найрамдах Маврики улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин дарга:
- Маврики бол Хятадын Африк дахь чухал түнш юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Шинэ нөхцөл байдалд хоёр улс үндэснийхээ сэргэн мандалтыг хэрэгжүүлэх түүхэн эрхэм үүргийг гүйцэтгэж, олон улсын шударга ёсыг хамгаалахад ижил үүрэг хариуцлага үүрч, хоёр орны хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой бөгөөд хамтын ажиллагааны ирээдүй гэгээн саруул байна. Миний бие Хятад, Маврикийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ноён Ерөнхийлөгчтэй хамт Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр чухал гараа болгон, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны харилцааг улам бүр ахиулахад бэлэн байна гэж хэллээ.
