solongonews
Ши Жиньпин дарга Анура Диссанаякед цахилгаан утас илгээж баяр хүргэв
2024-09-23 18:03
Ши Жиньпин Анура Диссанаякед цахилгаан утас илгээж баяр хүргэв

Хятад улсын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 23-нд Анура Диссанаякед цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга: Хятад, Шри Ланка хоёр орон уламжлалт найрсаг сайн хөрш юм. Хятад, Шри Ланка хоорондоо дипломат харилцаа тогтоосноос хойших 67 жилд хоёр орон ямагт харилцан ойлголцож, харилцан дэмжиж, өөр өөр том жижиг орнууд хоорондоо найрсгаар харилцах, харилцан ашигтай хамтран ажиллахын үлгэр жишээг бүтээсэн билээ. Миний бие Хятад, Шри Ланкийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгч тантай хамтдаа хичээн зүтгэж, уламжлалт найрсаг харилцааг үргэлжлүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, "Бүс ба Зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулах хамтын ажиллагаа нэн олон баялаг үр бүтээмжид хүрэхийг дэмжиж, Хятад, Шри Ланкийн чин үнэнч, харилцан дэмжиж туслалцдаг, үе үеийн найрсаг харилцааны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тогтвортой урагшлуулж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг бүтээхэд бэлэн байна ж тэмдэглэв.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл