
БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад дотоодын хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ: - Энэ уулзалтаар дамжуулан БРИКС-ийн орнуудын удирдагчид нээлттэй, уужуу багтаамжтай, хамтран ажиллаж, хамт ашиг олох БРИКС-ийн үзэл баримтлалыг дахин онцолж, түншийн харилцааг баталгаажуулах, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөө гаргав. Шямэний уулзалтаар шинэ гараа болгож, улам өргөн хэмжээний, бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, БРИКС-ийн хамтын ажиллагааны 2 дахь "Алтан 10 жил"-ийг эхлүүлэхээр БРИКС-ийн орнууд тохиролцсон юм.
Уулзалт "БРИКС-ийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, улам саруул сайхан ирээдүйг цогцлооё" уриан дор зохиогдов. Уулзалтын үеэр, 5 орны удирдагч энэ гол сэдвийн хүрээнд БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүмүүнлэгийн солилцоог зохион байгуулах, механизмын бүтээн байгуулалтыг ахиулах, дэлхийн эдийн засгийн засаглалд оролцох сэдвээр санал бодлоо гүнзгий солилцов. Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа, улс орнуудын удирдагчид дээрх сэдвүүдээр нийтлэг ойлголтод хүрч, "БРИКС-ийн орны удирдагчдын Шямэний тунхаг"-ийг баталсан гэжээ. Тэрээр хэлэхдээ, Шямэний уулзалтаар "БРИКС-ийн орны удирдагчдын Шямэний тунхаг"-ийг баталж, нээлттэй уужуу багтаамжтай, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх БРИКС-ийн үзэл баримтлалыг дахин нотолж, хамтын ажиллагааны 10 жилийн туршлагыг бүх талаар дүгнэж, БРИКС-ийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар шинэ төлөвлөгөө гаргалаа. Шямэний уулзалтаар шинэ гараа болгож, улам өргөн хэмжээний, бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, БРИКС-ийн хамтын ажиллагааны 2 дахь "алтан 10 жил"-ийг эхлүүлэхээр БРИКС-ийн орнууд тохиролцсон гэжээ.
Өнөөдөр дэлхийн тогтолцоо эрчтэй, тууштай өөрчлөгдөж байна. БРИКС-ийн таван орны хөгжил ч эдийн засгийн өсөлтийн зангилгаа цаг үед орсон тул хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь улам чухал болж байна.
Ши Жиньпин : БРИКС-ийн орнууд том чухал үйл хэрэг дэх ойлголцол, зохицуулалтаа гүнзгийрүүлэн, олон улсын харилцааг хамгаалах зарчим баримталж, дэлхийн хэмжээний сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллаж, бүх дэлхийн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг түргэсгэж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, улс төрийн аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ сайжруулах хэрэгтэй. Хүмүүнлэгийн солилцоог байнгын, механизмжуулж, таван орны ард түмний ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр: БРИКС-ийн хамтын ажиллагаа хоёр дахь арван жилдээ орж буй өнөөдөр БРИКС-ийн механизмын байгуулалтыг цаг үеийн алхаатай хөл нийлүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаа илүү ажил хэрэгч, илүү эрчтэй хөгжих баталгааг бий болгох хэрэгтэй. БРИКС-ийн орнуудын аюулгүйн хэрэг эрхэлсэн дээд зиндааны төлөөлөгчдийн хурал, ГХ-ны сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулав. Таван орон мөн НҮБ дэх суурин төлөөлөгчдийн тогтмол уулзалтын механизм бий болгосон хэмээн онцолжээ. Тэрээр БРИКС-ийн механизмын цаашдын хөгжлийн талаар хэлэхдээ: Зохицуулагчийн үйл ажиллагааг бэхжүүлэхийг бид дэмжиж байна. Уулзалтын үр дүнг тогтмол хугацаанд хэрэгжүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр, шинэ арга замыг хайн, харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Энэ жил БРИКС-ийн механизмд шинэ ахиц гарч, ГХ-ны сайд нар, суурин төлөөлөгчдийн уулзалтын механизм бий болгохын зэрэгцээ цахим боомтын үлгэр жишээ сүлжээ, цахим худалдааны ажлын хэсэг, музейн холбоо, дүрслэх урлагийн музейн холбоо, номын сангийн холбоо зэрэг хамтын ажиллагааны индэр байгууллаа. Эдгээр механизм БРИКС-ийн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал баталгаа болох юм.
Бусад хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудтай хэлэлцээ хийж хамтран ажиллах нь БРИКС-ийн орнуудын шилдэг уламжлал байсаар ирсэн юм. Урьдынхаас ялгаатай нь Хятад улс энэ удаа дэлхийн өөр өөр бүс нутгийн төлөөлөх чанартай орнуудыг урьж яриа хэлэлцээ хийлээ. Энэ нь Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд чанга дохио өгсөн юм. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хөгжлийн хандлага маш сайн байна. 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгох талаар ихээхэн үүрэг гүйцэтгэж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, "БРИКС+" хамтын ажиллагааны загварыг гүнзгийрүүлэх, хөгжлийн өргөн дэлгэр түншийн харилцаа тогтоох, нээлттэй олон талт хөгжлийн түншийн харилцааны сүлжээ байгуулах, шинийг бүтээх, зохицолтой, ногоон, нээлттэй, хамтдаа ашиглах тогтвортой хөгжлийн замаар хамт замнаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулж, хамтын хөгжлийг биелүүлэхэд эерэг энерги нэмэх болно гэж хуралд оролцсон олон орны удирдагчид үзлээ.
2018 оны БРИКС-ийн удирдагчдын 10 дахь уулзалт Өмнөд Африкийн Йоханнесбургт болно. Хятад улс талуудтай хамт Өмнөд Африкийн уулзалтыг бүх хүчээрээ дэмжиж, БРИКС-ийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэж Хятадын дээд удирдагч илэрхийллээ.
