“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо” нь 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн “Хятад-Монголын экспо”-г БНХАУ-ын Худалдааны Яам, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам болон ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ерөнхийлөн зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хариуцан зохион байгуулах болно. Экспо нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” гол сэдвийн дор зохион байгуулагдана.
Хятад-Монголын экспо нь “БНХАУ болон Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах болон хөгжүүлэх тухай хамтарсан тунхаг”-аар үндэслэл болгож, дарга Ши Жиньпиний дурдсан “Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хамтран зохион байгуулж, дэлхий дахинд хандсан олон улсын шинжтэй үзэсгэлэн” зохион байгуулахаар гол зорилго болгож, Өвөр Монголын газар нутгийн байршлын давуу тал, аж үйлдвэрийн өвөрмөц давуу тал, Хятад, Монгол хоорондын олон салбарын хамтын ажиллагааны сууринд түшиглэн, “Хятад-Монголын экспо”-ны хамтын ажиллагааны механизмыг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр улс болон дэлхийн улс орон хоорондын харилцаа холбоог бүх талаар өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц хүчийг хөгжүүлж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожсон, хамтдаа хөгжих, дэлхий дахинд чиглэсэн солилцоо, хамтын ажиллагааны индрийг байгуулна.
Экспод “Дөрвөн том хэсэг”-ийн 23 төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна. “Дөрвөн том хэсэг”-т хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцлийн хэлэлцээр, хурал форум, үзэсгэлэн, Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагааг багтаажээ. Үүнд:
Хөрөнгө оруулалт худалдааны зөвшилцлийн хэсэгт: Хятад, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслийн танилцуулгын хурал, Монгол, Хятадын ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт болон хамтын ажиллагааны хурал, Монгол, Хятад, Оросын ашигт малтмалын нөөц ашиглалтын тухай чуулга уулзалт, Өвөр Монголын аялал жуулчлал болон олон улсын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” сэдэвт танилцуулга уулзалт, Өвөр Монгол-Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал, “Хятад-Португал хэлний улс орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийн сайт” болон “Гурван төв”-ийн тухай хэлэлцээрийн үйл ажиллагаа зэргийг багтаажээ.
Хурал форумын хэсэгт: “Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны нээлтийн ёслол, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум, Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум, Олон улсын Монгол эм, эмнэлгийн инноваци болон хөгжлийн дээд хэмжээний форум, Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн салбарын чуулга уулзалт, Гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын Боловсролын хамтын ажиллагаа, хөгжлийн тухай форум, Олон улсын Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн салбарын форум, Нээлттэй ба багтаамжтай, Соёлын солилцоо болон “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форум, 2017-Тал нутаг болон Өвсний аж ахуйн инновацийн холбооны олон улсын форумыг багтаажээ.
Үзэсгэлнгийн хэсэгт: Олон улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Олон улсын Монгол эм, эмнэлгийн үзэсгэлэн, “Нэг бүс нэг зам” түүхэн дурсгалт зүйлсийн үзэсгэлэн, Хятад, Монгол, Оросын тосон зураг, гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, Цахим худалдааны үзэсгэлэн, Хятад, Монголын Боловсрол, Шинжлэх ухаан, техник болон Олон улсын Морин аж ахуйн үзэсгэлэнг багтаажээ.
Хятад, Монголын Олон улсын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагааны хэсэгт: Хятад, Монголын Олон улсын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн үдэшлэг, "Тал нутгийн болзоо" Олон улсын нүүдэлчний хөгжмийн анхдугаар наадам, Хятад • Олон улсын монгол бүжиг, урлагийн хоёрдугаар наадам, Хятад-Монголын экспо • Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн 2017 торгоны зам Олон улсын наадам - “Жиньтун” нэрэмжит Олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээн, Хятад, Монгол, Оросын дугуйчдын уралдаан, Хятад, Монгол, Оросын дугуйн нөхөрсөг аялал зэрэг төрлийг багтаажээ.
Экспог Өвөр Монголын Олон улсын үзэсгэлнгийн төвөөр гол ордон болгож, Хөхтал хурлын цогцолбор /Хөххотын Шинэхот дүүргийн Бор хошуу суурин/-т нээлтийн үйл ажиллагаа болон дээд хэмжээний форумыг зохион байгуулна. Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, хурал, форум, соёлын солилцооны үйл ажиллагааг Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төв, Шинэ хот зочид буудал, Өвөр Монголын зочид буудал, Шангри-Ла зочид буудал зэрэг газруудад зохион байгуулна.
Экспоны үеэр олон салбарын эрхэм зочид төлөөлөгчдийг урьсан байна.
Гадаадын зочид төлөөлөгчид: Монгол Улсын төр засаг болон холбогдох байгууллагууд, муж орон болон Хятадад суугаа гадаадын элчин сайдууд, Оросын засаг төрийн холбогдох алба, удирдлагууд болон Хятадад суугаа элчин сайдын яамны албан тушаалтнууд, бусад улс орны засаг төрийн албан тушаалтнууд болон Хятадад суугаа элчин сайдын яамны албан тушаалтнууд, Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Хөххоттой нөхөрсөг харилцаатай улс орнуудын төлөөлөгчид, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжүүд болон Хятадад суугаа төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, олон улсын хил дамнасан компаниуд болон худалдааны нийгэмлэг, хөрөнгө оруулалтыг ахиулах байгууллага, биезнесмен болон судлаач, мэргэжилтнүүд оролцоно.
Хятад улсын дотоодоос оролцох зочид: Хятад улсын холбогдох байгууллага нэгж болон муж, ӨЗО, хотуудын дарга удирдлага, Хонконг, Макаогийн онцгой захиргааны холбогдох албан тушаалтнууд, бизнесмен зэрэг улсын дотоодын томоохон хэлбэрийн аж ахуйн групп болон холбогдох тэргүүний аж ахуйн нэгж ба нийгэмлэг, худаалдааны тэнхимийн удирдлагууд, тусгай мэргэжилтэн судлаачид оролцох бөгөөд холбогдох улс, бүс нутаг, улсын дотоодын олон муж хотод суугаа Өвөр Монголын худалдааны тэнхимийн төлөөлөгч оролцох болно.
Мөн үзэсгэлэнд гадаад, дотоодын аж ахуйн бизнес эрхлэгч ба холбогдох бизнесийн төлөөлөгч оролцоно. Үүнд, ашигт малтмалын салбар, шинэ эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, барилгын салбар, морины аж ахуй, өвсний аж ахуй, боловсрол, технологи, банк санхүү, цахим худалдаа, аялал жуулчлал, монгол эм эмнэлэг зэрэг аж ахуйн нэгж ба улс дамнасан томоохон компани, улсын дотоодын алдар нэртэй аж ахуйн нэгж болон банк санхүүгийн байгууллага нэгжүүдийн төлөөлөгч оролцох болно.
