solongonews
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв
2024-11-18 10:33
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв

11-р сарын 16-ны үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Перу улсын нийслэл Лимад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентэй уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Ерөнхийлөгч Байдентай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд Хятад, Америкийн харилцаанд нугарал бүдрэлд учирсан ч та бид хоёрын удирдлага дор үр ашигтай яриа хэлцэл, хамтын ажиллагаа өрнөж, ерөнхий тогтвортой байсан гэжээ.

Хятад, Америкийн харилцааны хөгжил Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн туршлага, сургамжийг харуулсан. Хоёр орон түнш, анд нөхөр байж, санал зөрөлдөөнөө нөөцөлж, нийтлэг ойлголтод хүрч, бие биеэ амжилтад хүргэвэл Хятад Америкийн харилцаа эрчимтэй хөгжих боломжтой.

Өнөөгийн дэлхий ертөнц үймээн самуун, зөрчил мөргөлдөөнтэй байсаар  бөгөөд шинэ болон хуучин асуудлууд хоорондоо уялдаа холбоотой байж, хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Том гүрнүүдийн өрсөлдөөн цаг үеийн урсгал байх ёсгүй. Эв нэгдэл, хамтран ажиллаж, хүчир бэрхийг хамтдаа даван туулж ёстой. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрлэлийн өөрчлөлт үргэлжилж байна. "Холбоосыг салгах, таслах" нь асуудлыг зохицуулах арга биш, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамтын хөгжилд хүрч чадна.  "Жижиг хашаа, өндөр хэрэм барих" нь том гүрний үйлдэл биш. Нээлттэй байж, хамтаар хуваалцах нь хүн төрөлхтөнд ашигтай. Дэлхийн хоёр том орон болох Хятад, Америк дэлхий нийтийн ашиг тусыг бодолцож,  үймээн самуун ихтэй байгаа дэлхий ертөнцөд тогтвортой, эерэг тохио өгөх ёстой гэжээ.

Жо Байден хэлэхдээ, Америк, Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа болох учир хоёр орны ард түмэн төдийгүй дэлхийн ирээдүйд ч хамааралтай. Америк Хятадын өрсөлдөөнийг мөргөлдөөн болгож хувирахгүй байх нь Америк, Хятадын засгийн газрын хоёр ард түмэн болон дэлхий дахины өмнө хүлээсэн хариуцлага болох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Америк, Хятад хоёр тал хамтаар хүчлэн чармайж, яриа хэлцэл, хэлхээ холбооны зарим зам сувгийг сэргээх буюу шинээр байгуулсан байна. Үүнд дипломат харилцаа болон аюулгүй байдлын баг стратегийн харилцаагаа тогтмолжуулж, илэн далангүй, гүнзгий яриа хэлцэл хийж, хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа жилийн өмнө бид Сан Францискод уулзсанаас хойш хоёр тал цэрэг арми, хар тамхитай тэмцэх, хууль сахиулах, хиймэл оюун ухаан, цаг уурын өөрчлөлт, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт бодит үр дүнд хүрсэн. 2026 оны АПЕК-ийн удирдагчдын уулзалт болон Их 20-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Америк, Хятад хоёр тал бие биенээ дэмжих нь Америк Хятадын хамтын ажиллагаа ард түмэнд хүртээмжтэй байхыг харуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл