solongonews
Торгоны замын санаачилгыг уриалж, хамтын ажиллагааны шинэ мөр үлдээнэ
2017-06-21 16:13
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6 дугаар сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотод урилгаар айлчилсан ба ШХАБ-ын /Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага/ гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн XVII хурал, Астанагийн олон улсын тусгай яармагийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов.

Төрийн айлчлал дуусах үеэр ГХ-ийн сайд Ван И сэтгүүлчдэд айлчлалын тухай мэдээлэл өглөө.

ГХ-ийн сайд Ван И:

- Энэ удаагийн төрийн айлчлал нь дарга Ши Жиньпиний санаачилсан “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны форумын дараах анхны айлчлал. Мөн Хятад улсын Европ, Азийн газар оронд хандсан гадаад харилцааны чухал аялал юм. Ердөө 60 гаруй цагийн хугацаанд Ши Жиньпин дарга 20 гаруй олон талын арга хэмжээнд оролцож, хамтдаа найрсаг хамтын ажиллагааны төлөвлөгөө, ШХАБ-ыг хөгжүүлэх, Астанагийн дэлхийн экспод туслах талаар хэлэлцүүлэг хийсэн байна. Энэ удаагийн айлчлал нь шудрагаар хамтран ажиллах, нээлттэй, хүлээцтэй, бие биеэсээ суралцаж, нэгнийхээ алдаа онооноос харилцан санаа авч хэн хэндээ ашигтай хамтын ялалт байгуулах торгоны замын баримтлалыг түгээв. Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилгад хөдөлгөгч хүч нэмэн зам дагуух хамтын хувь тавиланг бататгаж тухайн бүс нутгийн тайван хөгжилд таатай орчин нээсэн юм. Улсын дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэн анхаарал тавьсан ба тэргүүлэгчдийн зөвлөлийн хурал саяхан амжилттай өндөрлөсөн. Ши Жиньпин дарга торгоны замын эдийн засгийн бүсийг анх дурдсан оронд дахин айлчилж, “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын шинэ гарцаар алхаж найрсаг хамтын ажиллагааны үйл явдалд оролцож байгаа нь итгэл, хариуцлага, үйлдлийг голчлон хүчирхэг гүрний дүр төрхийг бүрэн хэмжээнд харуулж чадсан гэж санал нэгтэй үзэцгээжээ.

Нэг. Хятад, Казахстаны харилцаа шинэ үе шатанд гарлаа

Хоёр улс уус усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр орны ард түмэн урт удаан уламжлалт найрамдалтай. Хятад, Казахстан дипломат харилцаа тогтоосны 25 жилийн туршид хоёр орны харилцаа хурдтай хөгжиж, хоёр улс ашиг сонирхол, хамтын ашиг тусыг жинхэнэ утгаар нь бий болгосон юм. Ши Жиньпин дарга Казахстанд айлчлах үедээ  Ерөнхийлөгч Н.Назарбаевийн хамт хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төслийг төлөвлөж Хятад, Казахстаны харилцааг улам урагшлуулсан байна.

 

Улс төрийн итгэлцэл урьд өмнө нь байгаагүйгээр өссөн. Тус айлчлал Ши Жиньпин даргын Казахстанд хийж буй гурав дахь айлчлал юм. Мөн Ерөнхийлөгч Н.Назарбаевтэй XVI удаа уулзаж байна. Айлчлалаар хоёр орны тэргүүний найрсаг ажлын харилцаа ба дотны нөхөрлөлийг харуулсан төдийгүй Хятад, Казахстаны харилцааны өндөр үе шат, ид хөгжлийг тусгасан юм. Хоёр орны тэргүүлэгчид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд нийтийн ойлголцолд хүрч “Хятад, Казахстаны хамтарсан илэрхийлэлт”-д гарын үсэг зурснаар хоёр орны цаашдын харилцааны хөгжилд чиглэл, төлөвлөгөөг тодорхойлжээ. Ши Жиньпин дарга:

- Хятад, Казахстан хамтын ашиг сонирхол ба хамтын хувь тавиланг бүтээж мөнхөд найрсаг хөрш, сайн анд, сайн түнш болно. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Хятад, Казахстан хоёр орон нь түнш бөгөөд үнэнч найз гэж хэллээ. Хоёр улс үргэлжлүүлэн бие биедээ улс төрийн дэмжлэг үзүүлж, харилцан нэгнийхээ хөгжлийн зам ба дотоод, гадаадын бодлогыг хүндэтгэн гол ашиг сонирхлыг хамгаалж, олон улсын чухал бүс нутгийн асуудалд нягт холбоотой байж, олон талын асуудалд зохицуулах ба хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна.

Хөгжлийн стратеги түргэн холбогдоно. Хятад, Казахстан хоёр орон өнгөрсөн онд “Торгоны замын эдийн засгийн бүсийг цогцлоох ба “Гэгээн зам” шинэ эдийн засгийн бодлогыг холбох хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, хөгжлийн стратегийг холбох нь гүнзгий нэгдэж бие биенээ дэмжин урагшлуулах шинэ шатанд гарсан юм. Энэ айлчлалын үеэр хоёр орон дөрвөн талыг холбох чухал ажлыг зөвшилцөн тохиров. Үүнд:

 Нэг. Ази, Европын шинэ хуурайн гүүр, Хятад-Дундад Ази-Баруун Азийн эдийн засгийн коридорыг цогцлоохыг Казахстан улсын хамт олон улсын бараа бүтээгдэхүүний том замын стратегийг холбох.

Хоёр. Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа ба Казахстаны үйлдвэрийн ахицыг холбох.

Гурав. Хятадын хуурай ба далайн тээврийн давуу тал, Казахстаны далайн ачааны эрэлт хэрэгцээнд холбох.

Дөрөв. “Дата торгоны зам”-ын уриалга ба “Дата Казахстан” стратегийг холбох. Эдгээр төлөвлөгөөг хооронд нь холбох, эрчим хүчний хамтын ажил, технологи шинийг сэтгэхийг гол болгон “Хос барууны автозам”, Horgos олон улсын хил дагуух хамтын ажиллагааны төв зэрэг чухал төсөлд хамтран хоёр орны иж бүрэн ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгосон байна. Хоёр улсын тэргүүлэгчид Хятад, Казахстан Ази, Европын хил дамнасан хуурай далайг холбосон ачааны арга хэмжээд оролцож, хамтран цогцолсон “Нэг бүс нэг зам”-ын шинэ үр дүнг мэдэрсэн юм.

Найрсаг хамтын ажиллагааг иж бүрэн хөгжүүлнэ. Хоёр орны тэргүүлэгчид хамтын ажиллагааны далд хүчийг нээж хамтын ажиллагааны шугамыг тэлэн давуу талаа ашиглаж, сул талаа нөхөн харилцан ашигтай хамтдаа ялалт байгуулж, хоёр орны иргэдэд аз жаргал хүртээх болно. Хоёр улс 10 гаруй төрлийн Засгийн газар, салбар хоорондын хамтын ажлын гэрээ хийж арилжаа, санхүү, дэд бүтцийг хөгжүүлэх, ус суваг, мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамарсан юм. Хоёр орон хүмүүнлэгийн салбар ба бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж харилцан ойлголцол, нөхөрлөлийг бататгахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Ши Жиньпин дарга Казахстанд хандан Хятадын Засгийн газраас сургалтын тэтгэлэг хангах шинэ сурагчдын нэрийг зарласан нь тухайн нийгэмд идэвх нөлөө дэгдээсэн байна. Хоёр орон “Гурван хувьцаа бодит хүч” ба улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамтран цохилт өгч түгшүүрт орон бүсийн аюулгүй байдалд анхаарч, өрсөлдөөнийг эсэргүүцэх болно гэж хэлсэн байна.

      Ши Жиньпин дарга Казахстанд айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Н.Назарбаевийн хамт Астанагийн олон улсын тусгай яармагийн “Хятад Ордон”-той танилцаж, зочид төлөөлөгчдийн ахлах хамт олон улсын тусгай яармагийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Энэхүү яармаг Казахстаны нийт ард түмний баярлан тэмдэглэх үйл ажиллагаа, мөн анх удаа Дундад Азийн улс орны зохион байгуулж байгаа тусгай яармаг юм байна. Ши Жиньпин дарга Олон улсын тусгай яармагийн арга хэмжээнд урилгаар оролцсон нь Казахстаны яармаг зохион байгуулсан ба Дундад Азийн орны хөгжил дэвшил, дэлхий дээрх байр суурь нь өсөхийг дэмжиж буй явдал юм. Хятад улс хамгийн том талбай ба хамгийн шинэ технологийн бүтээлээр яармагт оролцох арга хэмжээ зохион байгуулна. Улмаар “Хятад Ордон”-ы өдөрлөгийг тэмдэглэж, энэ нь олон улсын тусгай яармагийн үзэсгэлэнт сайхан өнгө төрх болох юм.

Хоёр. ШХАБ- ыг шинэ хөгжилд хөтөлнө

ШХАБ байгуулагдсан 16 жилийн туршид гишүүн улсын хоорондын итгэлцэл зузаарч, найрсаг хөршийн харилцаа гүнзгийрэн бодит хамтын ажиллагаа өргөн цар хүрээнд тэлж хамтдаа бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах чухал индэр, найдлага болсон юм. Одоогийн байдлаар олон улс ба бүс нутгийн хандлага тогтворгүй, баттай бус элемент өсч, гишүүн улсуудад ШХАБ илүү их шаардагдах болсон. Хятад улс дараагийн ээлжийн хурлыг зохион байгуулах тэргүүн улс болно. Ши Жиньпин дарга таван жил дараалан ШХАБ-д оролцож, олон орны тэргүүлэгчдийн хамт чухал хэрэг ба олон улсын бүс нутгийн асуудлаар үзэл бодлоо гүнзгий солилцон Хятадын талд хувь нэмэр оруулж, Хятадын уриалгыг дурдан Хятадын хариуцлагыг харуулсан байна.

ШХАБ гишүүд хоорондын хүчийг төвлөрүүлсэн. Энэ онд “ШХАБ тунхаг бичиг” тогтоосны 15 жилийн ой ба “ШХАБ-ын гишүүн улс удаан хугацаанд найрсаг хөрш хамтын ажиллагааны гэрээ” тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Хурлын үеэр гишүүн улсын давтан боловсруулсан хоёр бичиг баримтад “Шанхайн үзэл баримтлал”-ыг харуулж ээдрээтэй хувирал ихтэй олон улсын бүс нутгийн байдалд түлхүү хүч бүрдүүлжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэг, Пакистаныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, ШХАБ анх удаа гишүүн нэмснээр олон улсын нөлөө нэн өсөж хамтын ажиллагааны орон зай тэлсэн юм. Ши Жиньпин дарга зорилгоо марталгүй “Шайхайн үзэл баримтлал”-ыг үргэлжлэн уриална. Үүнд: Шинэ эринд алхаа нийлүүлэн урагшлах, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ загварыг нээнэ. Шинэ, хуучин гишүүн улс эе эвтэй хамтран ажиллах уламжлалаа баримталж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн харилцан биесээ дэмжин тусалж, шударга харилцах, аюул түгшүүрийг хамтдаа туулах хамтын зорилго нэгтэй ажиллана. Эдгээр чухал санаа нь ШХАБ-ын шинэ байдалд зохицон хамтдаа урагшилж, цэвэр ашгийг нэмж эрүүл, тогтвортой хөгжлийг баримтална.

ШХАБ-ын хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга ирэх оны 6 дугаар сард Хятад улсад уулзалт зохион байгуулах тухай зарласан байна. Тус уулзалтыг зохион байгуулах  тэргүүн улсын хувиар ажлын төсвийг танилцуулж, ШХАБ-ын дараагийн ээлжийн хөгжлийг тодорхойлон эе эвтэй хамтран ажиллахыг чухалчилж, улс хоорондын гол ашиг сонирхлыг хамгаална. Өрсөлдөөнийг хамтран эсэргүүцэж, олон улсын иргэд бүс нутгаар нэгдэх ба эдийн засгийн даяарших явцад ашиг хүртээнэ. Хүмүүнлэгээр ойртож ШХАБ-ын “Том ам бүл”-ийн ухамсрыг сайжруулна. Олон орныхон дарга Ши Жиньпиний үзэл бодлыг олон орны эрэлт хэрэгцээнд зохицож нийтэд ашигтай ШХАБ-ын шинэ хөгжлийг биелүүлэхэд хөтлөх бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ уур амьсгал бий болгоход чухал нөлөөтэй гэж санал нэгтэй үзэцгээв.

ШХАБ-ын шинэ уриалгыг дурдсан. Ши Жиньпин дарга ШХАБ-д улс төр, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбар, гадаад харилцаа, тогтолцоо зэрэг олон салбарт хамтран ажиллах цуврал санаачилга гаргажээ. Үүнд, “ШХАБ-ын гишүүн улс удаан хугацаанд найрсаг хөршийн хамтын ажлын гэрээ”-ний ирээдүйн таван жилийн хөтөлбөр, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх форум зохион байгуулж “Террорист, үндэстэн тусгаарлах, шашны туйлшрах” асуудалд хамтран цохилт өгөх, “ШХАБ-ын арилжааг дөхөм төд болгох хэлэлцээр”-ийг тогтоосон. Улмаар эдийн засгийн холбоо, электрон худалдааны үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны тогтолцоог байгуулах болно. Эдгээр санаачилга нь одоогийн байдалд тулгуурлан ирээдүйд чиглэсэн холч ухаан юм. ШХАБ-ын зохицуулалт бүхэл талыг хамарсан, хамтын ажиллагаа нэн бодитой, үйлдэл нь илүү үр дүнд хүрэх чиглэл тийш хөгжинө.

Олон орны тэргүүлэгчид “Астанагийн тунхаг” ба “ Press release” зэрэг бичиг баримтад гарын үсэг зурж, Хятад улсын санал санаачилгыг бүрэн хэмжээнд шингээсэн байна. Мөн “ШХАБ-ын хэтэрхий үзлийн эсрэг нийтийн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Энэ нь дарга Ши Жиньпиний 2014 онд Душанбегийн дээд хэмжээний уулзалтын үеэр дурдсан чухал санаачилга. “Террорист, үндэстэн тусгаарлах, шашны туйлшрах” асуудалд цохилт өгч террористийг эсэргүүцэхэд тустай.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр орон үргэлжлэн бие биендээ туслалцаа үзүүлэх олон улс ба бүс нутгийн асуудлыг хамтран зохицуулж, ШХАБ-ын хөгжлийг биелүүлэх, “Нэг бүс нэг зам”-ыг цогцлоох, Европ, Азийн эдийн засгийг холбоход үр дүнд хүргэхэд чиглэнэ. Ши Жиньпин дарга Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Жани ба Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж Хятад, Энэтхэгийн харилцааг тогтвортой байлгах, Афганистаны тайван хөгжлийг дэмжих нийтийн ойлголтод хүрсэн юм.

Ши Жиньпин дарга мөн Таджикистан, Испани, Туркменистан зэрэг улсын тэргүүлэгчидтэй уулзаж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн байна.

Гурав. “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын шинэ талыг бичиглэнэ

Ши Жиньпин дарга 2013 онд Казахстанд айлчлах үедээ анх удаа торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгыг дурдаж эхлүүлсэн юм. Дөрвөн жилийн хугацаанд “Нэг бүс нэг зам” санаачилга уриалга байсан нь бодит үйлдэл болж, санаа төдий байсан нь практик болсон юм. Ши Жиньпин дарга анхдугаар удаагийн дээд хэмжээний уулзалтын дараа тухайн газар давтан хүрч олон улсын тэргүүлэгчдийн хамт “Нэг бүс нэг зам”-ын санаачилгын ажлыг дэмжсэн юм.

Дээд хэмжээний форум нийтийн ойлголтод хүрсэн. Дарга Ши Жиньпин форумын нээлтийн ёслолын үеэр торгоны замын учир утгыг танилцуулж, “Нэг бүс нэг зам”-ын гэгээн ирээдүйн, мөн хөгжлийн чиглэлийг тодорхойлов. Энэ айлчлал нь торгоны замын үзэл баримтлал ба олон улсын уулзалт хурлын амжилтыг холбож, торгоны зам ба Хятад улсын эргэн тойрон дахь улс хоорондын найрсаг харилцааг бүрэн харуулна. Улмаар эе эв, итгэлцэл, харилцан ашиг хүртэх, хамтран ажиллах “ШХАБ-ын үзэл баримтлал”-ыг уриалах олон улсын тусгай яармагийн соёлын солилцоог нэгтгэнэ. Ши Жиньпин дарга айлчлалаар хамтран зөвшилцөх, хамтран бүтээх, хамт ашиглах зарчмыг баримталж бодлого хэрэгжих, дэд бүтэц болох худалдаа нэвтрэх, хөрөнгө нэвтрэх, иргэдийн ойлголцлын хувьд нийтийн ойлголтод хүрч, “Нэг бүс нэг зам” санаачилгад тайван, хөгжингүй, нээлттэй, шинийг сэтгэх, боловсон зам бий болгох болно.

Хөгжлийн стратегийг холбох төсөлд ахиц гарсан. Казахстан Улс бол “Нэг бүс нэг зам” дагуух чухал улс. Дарга Ши Жиньпиний айлчлал нь Хятад, Казахстан хамтран “Нэг бүс нэг зам” санаачилга ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд жишээ дууриал болох нөлөө үзүүлнэ. Хоёр улс хуурай ба далайгаар ачихыг холбож хоёр том тив, гурван том далайг холбон Хятад, Казахстаны Horgos тийш нэвтрэх замыг “Нэг бүс” ба “Нэг зам”-д холбосон юм. Улс хооронд “Тавыг холбох” дээр ШХАБ-ын хүчин чадал дутахааргүй чухал. Ши Жиньпин дарга Хятад улс “Нэг бүс нэг зам”-ыг цогцлоохдоо үргэлжлэн гишүүн улсын хамтын хөгжлийн стратеги ба бусад бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжинэ. ШХАБ энд хүчин чадлаа гаргана. Ши Жиньпин дарга олон улсын тусгай яармагийн арга хэмжээнд оролцсон нь хүмүүнлэгийн салбарын солилцоо, иргэд хоорондын ойлголцолд шинийг санаачилсан явдал болно. Тус удаагийн тусгай яармаг “Ирээдүйн эрчим хүч”-ээр гол сэдэв болгож, “Экологийн торгоны зам”-ын санаачилгыг уриалсан юм. Дарга Ши Жиньпин “Хятад Ордон”-д биеэр “Хөтөч” болж Хятад улсын экологи хөгжлийг танилцуулан олон улсын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

“Нэг бүс нэг зам” санаачилга дэмжлэг хүртсэн

Хятад, Казахстаны нийтэлсэн “Хамтарсан тунхаг” ба ШХАБ-ын нийтэлсэн “Астанагийн тунхаг” зэрэг бичиг баримтад “Нэг бүс нэг зам” санаачилга олон орны хамтын ажиллагаа, бүс нутаг ба дэлхийн эдийн засгийн хөгжил дэх идэвх, ач холбогдолд өндөр үнэлгээ өгч, дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхийг гэрчилсэн байна. Олон орны тэргүүлэгчид “Нэг бүс нэг зам”-ыг цогцлоох ажилд идэвхтэй оролцохоо санал нэгтэй илэрхийлсэн юм. “Нэг бүс нэг зам” санаачилга нь олон улсын нийтийн бүтээгдэхүүнээр хүлээн зөвшөөрөгдөж, олон улс хамтран ажиллах боломжийг ашиглан хөгжлийн ирээдүйг харсан байна. Олон улсын “Нэг бүс нэг зам”-ын тухай нийтийн ойлголт улам олширч, гэгээн ирээдүй айсуй.

ГХ-ийн сайд Ван И:

- Ши Жиньпин даргын тус айлчлал нь Хятад улсын иж бүрэн гадаад харилцааны амжилтад хүрсэн практик болсон юм. Олон хурлыг холбосноор Хятад улс ба бусад орны харилцааны ажлыг зохицуулж улсын дотоод, гадаадын байдлыг зохицуулснаар амжилтад хүрч чадсан. Бид нар Ши Жиньпин даргын гадаад харилцааны үзэл бодлоос суралцаж, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн түншлэлийн харилцаа сүлжээг сайжруулна. Түүнчлэн улсын хөгжилд таатай гадаад харилцааны нөхцөл боломжийг нээж, ХКН-ын XVIII хурал зохион байгуулах,чинээлэг нийгмийг цогцлооход баталгаа хангах, дэлхийн тайван хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэсэн байна.

 

 

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл