solongonews
Ши Жиньпин даргын тайлангаас (7)
2017-10-18 10:25
Хятадын нийгмийн үндсэн зөрчил өөрчлөгдөж байна.

        Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд  тавьсан илтгэлдээ:

   Шинэ цаг үед Хятадын нийгмийн гол зөрчил нь хүмүүсийн өдөр  тутамд нэмэгдэж буй амьдралын хэрэгцээ, хөгжлийн тэнцвэргүй, тэгш бус байдал  хоорондын зөрчил болж хувирсан гэсэн байна.

Ши Жиньпин дарга:

    Хятад улс удахгүй чинээлэг нийгмийг тал  бүрээр байгуулах болно. Хүмүүс материаллаг, соёлын хэрэглээний эрэлт хэрэгцээтэй  байгаад зогсохгүй ардчилал, хууль зүй, эрх тэгш, шударга ёс, аюулгүй байдал, экологи зэрэг бусад асуудлаарх эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Хятадын  хамгийн том асуудал нь хөгжлийн тэнцвэргүй байдал бөгөөд энэ нь ард иргэдийн  сайн сайхан амьдралын төлөөх хэрэгцээг хангахад хамгийн гол саад болж байна.  Хятад улс урт хугацааны туршид социализмын эхэн үед явж байгаа үндэсний үндсэн  нөхцөл, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэмээх олон улс дахь байр суурь  өөрчлөгдөөгүй юм гэж мэдэгдлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл