Хятад улс өнгөрсөн таван жилд ХКН-ын удирдлагаар эрчимтэй хөгжсөн төдийгүй дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын үзэл баримтлал, төслийг идэвхтэй дэвшүүлсэн юм. ХКН-ын удирдлагыг баримтлан Хятадад тохирох хөгжийн замыг дагаж мөрдөх нь Хятадын хөгжлийн гол тулгуур бөгөөд Хятадын ирээдүйн зөв чиглэл юм гэж олон улсын улс төрч, судлаачид, хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, ГХ-гийн сайд Хуан Пингжун:
- ХКН-ын ХVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хороо Хятадын ард түмнийг дайчлан эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их амжилт гаргасан. Хуулиар засаглах, намын сахилга батаа чангатгахын тулд засаглалын маш олон шинэ санаа, шинэ үзэл баримтлал, шинэ стратеги дэвшүүлсэн юм гэсэн байна.
Сингапурын “Lianhe Zaobao” сонин:
Авлигалын эсрэг туйлбартай тэмцсэн нь ХКН-ын түүхэнд урьд байгаагүй зүйл юм. Авлигалыг эсэргүүцэх арга хэмжээ нь амжилтад хүрч, ард түмний дэмжлэгийг авчээ гэсэн байна.
ОХУ-ын Холбооны зөвлөлийн Олон Улсын Үйл Хэрэг Хариуцсан зөвлөлийн дарга Косачева:
- Хятад улс дэлхийн болон бүс нутгийн нэгэн цогцын тогтолцооны хөгжлийг эрчимжүүлэхээр идэвхтэй ажиллан, хамтын ажиллагааны ил тод, шударга орчин бий болгохоор хичээн зүтгэж байна. Хятад улс дэлхийн даяаршлын манлайлагч гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж хэлсэн байна.
АНУ-ын Иллинойсын Их Сургуулийн Бизнесийн Стюарт сургуулийн профессор Хайри Тулк:
- Хятад улс эдийн засгийн өсөлтөө баталгаажуулж, “Нэг бүс нэг зам” санаачилгаар бусад оронд эдийн засгийн хөгжлийнхөө үр шимийг хүртээж байна. Энэ санаачилга дэлхийн түүхэн дэх хамгийн агуу стратегийн нэг бөгөөд дэлхийн эдийн засагт алс хэтийн ач холбогдолтой юм гэж хэллээ.
