solongonews
Ли Чян Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисүлитэй уулзав
2024-10-12 11:05
Ли Чян Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисүлитэй уулзав.

Орон нутгийн цагаар 10-р сарын 11-нд Хятад улсын ерөнхий сайд Ли Чян Лаосын Ардын Хувьсгалт Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тонглун Сисүлиттэй уулзав.

Ли Чян юуны өмнө Хятадын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний найрсаг мэндчилгээг ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Лаос улсын дарга Тонглун Сисүлитэд уламжилж, Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтыг амжилттай зохион байгуулсан Лаос улсад баяр хүргэв. Мөн Ли Чян“Хятад, Лаос социалист харилцаа тогтоосноос хойших 60 жилийн турш, хоёр нам, хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулсан ах дүү болно.Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн дарга Тонглун Сисүлиттэй стратегийн нягт харилцаатай байж, шинэ эрний хувь заяаны хамтын цогцын хамтын бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлсээр байна.Хятад улс Лаостай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын захын дипломат харилцааны онцгой чухал байр сууринд байлгасаар ирсэн бөгөөд хоёр нам, хоёр орны дээд удирдагчдын стратегийн удирдамжийг дагаж, Лаосын талтай хамтран ажиллахад бэлэн байна.Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад Лаосын өндөр стандарт, өндөр чанартай, өндөр түвшний Хятад,Лаосын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хоёр ард түмэнд илүү их үр өгөөжөө өгнө”гэжээ.

Тонглоун Сисулит ерөнхий нарийн бичгийн дарга,Хятад улсын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ХКН-ын XX төв хорооны Ⅲ бүгд хурал амжилттай хуралдсанд баяр хүргэж, Бүгд Найрамдах Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлсэн байна.Мөн тэрээр“Ши Жиньпин нөхрөөр төв болгосон Хятадын Коммунист Намын Төв Хорооны хүчтэй удирдлага дор Хятад улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн хөгжлийн ололт амжилтад хүрч, нөлөөлөх хүч ихээр нэмэгдсэн байна.Лаосын нам, засгийн газар, ард түмэн Хятад улсыг салшгүй сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш гэж үзсээр ирсэн бөгөөд тэд нэг Хятадын зарчмыг тууштай баримталж,Хятадын Тайвань,Шиньжян,Хонконгтой холбоотой асуудлууд болон гурван том санаачилгааг тууштай дэмжиж байна.Бид Хятад улстай дээд давхаргын харилцаагаа цаашид эрчимжүүлж,Лаосын үндэсний хөгжлийн стратегийг "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалттай уялдуулж, Лаос-Хятадын төмөр зам зэрэг гол салбар дахь хамтын ажиллагааг ахиулж,соёлын солилцоогоо гүнзгийрүүлж, Лаос, Хятадын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулан, хоёр ард түмэнд илүү их ашиг тусыг авчихад бэлэн байна”гэв.

Зохиогч: ХЭ ФЭЙ,Ү ЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл