
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, шинжлэх ухааны судалгааны ажилд оролцож байгаа бүх судлаачид, залуу оюутнууд болон аюулгүй байдлын ажилтнуудад баяр хүргэн, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж буйгаа илэрхийлсэн байна.
Ши Жиньпин баярын захиандаа:
"Хөхнуур-Төвдийн өндөрлөг бол дэлхийн дээвэр, Азийн усны цамхаг хэмээн нэрлэгддэг. Дэлхийн гурав дахь туйл, Хятадын экологийн аюулгүй байдлын чухал халхавч, стратегийн нөөц баялгийн бааз бөгөөд Хятадын үндэстнүүдийн онцлогтой соёлыг хамгаалах чухал газар юм. Энэ удаагийн шинжилгээний ажил нь Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн байгаль орчны өөрчлөлтийн механизмыг тодруулж, экологийн аюулгүйн халхавчийн системийг сайжруулан Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн тогтвортой хөгжил, үндэсний экологийн соёлын байгуулалт, дэлхийн экологийн орчинг хамгаалах тал дээр маш чухал үр нөлөөг үзүүлэх болно гэж бичжээ.
Ши Жиньпин:
- Ахмад нэг үеийн шинжлэх ухааны судлаачдын хүчир бэрхийг даван туулж, тэмцэж ирсэн үзэл санааг уламжлан үзэсгэлэнт сайхан Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн бүтээн байгуулалтад шинэ хувь нэмэр оруулж, өндөрлөгийн ард иргэдийн амьдралыг улам аз жаргалтай, амар амгалан байлгахын тулд хичээн зүтгэхийг судалгаанд оролцож байгаа бүх судлаачид, залуу оюутнууд, аюулгүй байдлын ажилтнуудаас хүссэн байна.
