solongonews
Ши Жиньпин дарга Дмитрий Медведевтэй уулзав
2017-07-04 22:17
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 4-нд Москвад ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзлаа.

        Дарга Ши Жиньпин:

- Өдгөө Оросын эдийн засгийн хөгжил үргэлжлэн сайжирч, нийгэм нь тогтвортой байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, олон улсын худалдаа хөрөнгө оруулалт тааруухан байгаа нөхцөл байдалд Хятад, Орос хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжиж, баялаг үр бүтээмжтэй байна. Хятад улсын хөгжил ОХУ-тай хамтран ажиллах зориг шийдвэр гуйвшгүй бөгөөд Оросын талын хамт олон улсын өрсөлдөөн сорилтод хандах итгэл дүүрэн байна. Хятад, Орос хоёр орон харилцан дэмжих, харилцан нээлттэй хөгжих, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг баримталж, хоёр орон хамтдаа хөгжин мандахад таатай нөхцөл бүрдүүлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хүчирхэг хөдөлгөгч хүч нэмэрлэх ёстой гэж хэллээ.

Тэрээр мөн ОХУ бол Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулахын чухал түнш юм. Хятад, Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа асар их өргөн боломжтой, хэтийн төлөвтэй байна гэж онцлов.

Дмитрий Медведев:

- Орос, Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байна. Хоёр орны иж бүрэн стратегийн хамтарч ажиллах түншийн хамтын ажиллагаа хоёр орны ард түмний ашиг тусад нийцэх төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд тустай юм. Оросын тал Хятадын талтай дээд зиндааны нягт харилцаа холбоогоо хэвээр хадгалж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, нисэх онгоцны үйлдвэрлэл, дэд бүтэц, Арктикийн аяллын зам зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, холбогдох хамтын ажиллагааны чухал төслүүдийг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Оросын тал хоёр орны орон нутгууд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд хүчин зүтгэх болно гэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл