solongonews
Дарга Ши Жиньпиний чухал яриа Өвөр Монгол оронд онцгой нөлөөлөв
2017-08-16 21:21
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 7 дугаар сарын 28-ны өдөр муж яамны зэргийн гол удирдах ажилтны тусгай сэдэвт онолын ангид тавьсан чухал яриа Өвөр Монгол оронд онцгой нөлөө тусгал гаргасан байна.

       Бүгдээрээ Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа бол ХКН-ын XIX их хурал хуралдахаас өмнө дахин нэг удаа өргөн олон дарга удирдлага нарт хийсэн дайчлалт болно. Хойшдоо үзэл санаа болон үйл ажиллагаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ярианы үзэл санаатай нэгтгэхийн хамт үүгээр бүх зүйлийн ажлаа удирдуулж, оргилсон халуун улс төрийн сэтгэлгээгээр нэн баттай ажлын суртлаараа, бүх зүйлийн шийдвэрт бодлого төлөвлөлтийг тууштай хэрэгжүүлж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэнэ гэж илтгэв.

Хөххотын Сайхан дүүргийн намын хорооны нарийн бичгийн дарга Юүнь Жүнхөү:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг цаашид нэгтгэх, дайчин зоригийг нягтруулахад чухал их нөлөө үзүүлж байна. Үндсэн шатны хошуу шяний Намын хорооны нарийн бичгийн дарга болсны хувьд намч чанарын боловсролоо ухамсраараа чангатгаж, улс төрийн ухамсар, их талын ухамсар, голлох болон нэгдэлтэй байх ухамсраа цаашдаа чангатгаж, намын бүх төрлийн чухал их төрийн бодлогыг үндсэн шатанд гүнзгий хэрэгжүүлэхийг идэвхтэй ахиулъя гэж хэлсэн байна.

Бугат хотын Дотоодыг Хамгаалах Товчооны цагдаа Мэргэн:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинний чухал яриа нь хүн ардыг урамшуулж байна.  Үзэл санааны агуулгыг сайтар суралцаж, гүнзгий ойлгож, үүгээр ажлын удирдлага болон энх тайван Бугат хотыг цогцлоон байгуулахад шинэ хувь нэмэр үзүүлнэ гэж хэллээ.

Алшаа аймгийн Засгийн Явдлын Үйлчилгээний Төвийн мэдээ мэдээллийн сүлжээний салаан дарга Ли Шиньюань:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа маш чанга үзэл санаатай чанар, стратегийн болон  удирдах чанартай байна. Намын гишүүн удирдлага болсны хувьд хойшдоо нарийн хянамгай суралцаж, гүнзгий ойлгон ажлаа тогтвортой баттай хийж, санаачилгатайгаар нөлөө үзүүлнэ гэж хэлсэн байна.

Баяннуур хотын Соёл Аялал жуулчлалын Ерөнхийлсөн Засаг Захиргааны Хууль Гүйцэтгэх Товчооны дарга Рэнь Чэньлинь:

- Үзэл санааны болон улс төрийн, мөн үйл ажиллагааны тал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр гол болгосон Намын төв хороотой дээд хэмжээгээр нэгдэлтэй байж, намч чанарын боловсролоо сайжруулж, ардын төлөө хууль хэрэгжүүлэн ард иргэдэд дөхөм үзүүлж, амар амгалан, эрүүл энх, боловсон, эмх дараалалтай соёлын зах зээлийн орчин тойрныг үүдэн бүтээхээр чармайя гэж илтгэв.

Ордос хотын Намын хорооны Намын Сургуулийн дэд захирал Ван Жаньчин:

- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал яриа нь өргөн олон дарга удирдлага олон түмний агуу их инженерингийг бүтээн байгуулах, агуу их үйлсийг дэмжих, агуу их мөрөөдлийг биелүүлэхийг улам урамшуулах болно.

Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны Хөгжил Шинэтгэлийн Хорооны дэд дарга Ли Шиньпин:

- Намын Арван наймдугаар их хурлаас ХКН-ын XVIII их хурлаас хойш нам болон улсын үйл ажиллагааны агуу их амжилт бүтэмж олсны үндсэн шалтгаан нь Ши Жиньпин нөхрөөр гол болгосон Намын төв хорооны бат чанга удирдлагад оршиж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний цуврал чухал ярианы үзэл санаа болон төрийг засаж, засгийг эрхлэх шинэ үзэл баримтлал, шинэ сэтгэлгээ, шинэ стратегийн шинжлэх ухаанлаг удирдлагад байна. Шинэ түүхийн эхлэлийн цаг дээр зогсож, Ши Жиньпин нөхрөөр гол болгосон Намын төв хорооны тойронд нягтран нэгдэж, бүх зүйлийн ажил үйл ажиллагааны тасралтгүй хөгжихийг чармайн ахиулах хэрэгтэй гэж хэлсэн байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл