solongonews
Дүрмийн системээр ард түмний эзэн мэдэхийг баталгаажуулна
2017-10-18 16:00
Дүрмийн системээр ард түмний эзэн мэдэхийг баталгаажуулна

Энэ өдөр Бээжин хотноо ХКН-ын  XIX их хурал эхэллээ.  Дарга Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан хэлэхдээ:

Ард түмэн эрх барьж  эзэн мэдэх нь Хятадын ардчилсан улс төрийн үндсэн онцлог юм. Тогтолцооны  системээр ард түмний эрх барьж эзэн мэдэхийг баталгаажуулах ёстой  гэсэн байна.

Эдгээр тогтолцоонд АТИХ-ын тогтолцоо, УТЗЗ, эх оронч нэгдмэл  фронт зэрэг багтаж байна. 

Тэрээр: 

- Хуулиар засаглахыг гүнзгийрүүлэхийн тулд ХКН хуулиар засаглахыг удирдах ажлын хэсэг гаргана. Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлж, үндсэн хуульд нийцсэн эсэхийг шалгах ажлыг гүнзгийрүүлнэ. Байгууллага нэгж, захиргааны тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх талаар мужийн зэрэглэлийн болон түүнээс доод шатны захиргаанд өөрсдөө шийдвэр гарах улам олон эрх олгож, муж, хот, шяньд ажил үүрэг нь ойролцоо нам засгийн байгууллагыг нэгтгэж, хамтарч ажиллахыг судална  гэж дурдав.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл