Тэрээр, Хятадын армид түрэмгийлэн ирэх дайсныг бүрмөсөн устгах итгэл зориг, хүчин чадал бий. Иймээс улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хамгаалж, дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд илүү их хувь нэмэр оруулахыг онцолжээ.
Энэ оны 8-р сарын 1-н бол ХАЧА байгуулагдсан 90 жилийн ойн өдөр юм. 7-р сарын 30-нд болсон цэргийн парад нь шинэ Хятад улс байгуулагдсаны дараа
Хятадын арми анх удаагаа армийн баяртаа зориулан цэргийн парад зохион байгуулж байгаа бөгөөд Хятад улсын батлан хамгаалах, армийн эгнээ өөрчлөлтийг бүх талаар хэрэгжүүлсний дараа болж буй анхны цэргийн парад юм.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Дэлхийн энх тайван амгалан бус байна, иймээс заавал хамгаалах шаардлагатай. Өнөөдөр, түүхийн аль ч цаг үеэс хүчирхэг их ардын арми байгуулах шаардлагатай. Бүх армиуд ХКН-ын цэрэг армийн тухай удирдлагын үндсэн дүрмийг эрс хэлбэрэлтгүй баримталж, бүх сэтгэл бүх зоригоор ард түмэнд үйлчлэх үндсэн зорилгыг баримтлан, юунаас ч айхгүй байлдан тэмцэх үндсэн шалгуурыг эрс баримтлахыг шаардсан бөгөөд улс төрөөр армиа байгуулах, өөрчлөлтөөр армиа хүчирхэгжүүлэх, шинжлэх ухаанчаар армиа хөгжүүлэх, хуулийн дагуу армиа удирдахыг эрс хэлбэрэлгүй баримталж, батлан хамгаалах болон армийн эгнээний орчин үеийн байгуулалтын түвшнийг бүх талаар дээшлүүлэхийг онцолжээ.
