Энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ чиг баримжаа юм. Энэ бол Хятадын үндэстнүүд хөл дээрээ зогсож, чинээлэгжиж байснаа хүчирхэгжиж эхлэх аугаа хөгжлөө угтан авч, хөгжиж буй орон орчин үе тийш урагшлах замыг өргөжүүлж, хурдтай хөгжин, бие даасан тусгаар байдлаа хэвээр хадгалахыг хүссэн улс орон болон үндэстэнд цоо шинэ сонголт өгч, хүн төрөлхтний асуудлыг зохицуулахад Хятадын оюун ухаан, Хятадын төслийг нэмэрлэсэн байна гэж илтгэв.
Ши Жиньпин дарга:
- Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе бол түүхэн шинэ нөхцөлд үргэлжлэн Хятадын онцлогтой социализмын аугаа ялалтын эрин үед амжин орж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан социализмын орчин үеийн хүчирхэг орны эрин үеийг бүх талаар байгуулах явдал юм. Энэ нь бүх ард түмэн хамтдаа баяжихыг шат дараатай биелүүлэх цаг үе. Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэх эрин үе мөн. Мөн Хятад улс өдөр ирэх тусам дэлхий нийтийн төв рүү ойртож, хүн төрөлхтний төлөө тасралтгүй улам их хувь нэмэр оруулах эрин үе юм гэсэн байна.
