solongonews
Ши Жиньпин дарга Боливийн Ерөнхийлөгчтэй уулзав
2024-11-20 12:15
Дарга Ши Жиньпин Боливийн Ерөнхийлөгчтэй уулзав

Орон нутгийн цагаар 11-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рио-де-Жанейро хотод болсон "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Боливийн Ерөнхийлөгч Луис Арсетэй уулзав.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Боливи бол сайн найз, сайн ах дүү юм. Боливи улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаа бие даан эрэлхийлэхийг Хятад улс дэмжиж, Боливтай уламжлалт найрамдалт харилцаагаа өвлөн хөгжүүлж, стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад Боливийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж хэллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Латин Америкийн интеграцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Боливитай хамтран Хятад Латин Америкийн чуулга уулзалтын механизмыг бэхжүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл