Уг хурал нь Маркс Лениний үзэл, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шаодиний онол, “Гурвыг төлөөлөх” чухал санаа болон шинжлэх ухаанч хөгжлийн үзлээр удирдлага болгохыг баримтална. Үүнд 7 талын агуулгыг хамарсан аж.

1. Дарга Ши Жиньпиний чухал ярианы агуулга санаа болон төр барих шинэ онол, шинэ санаа, шинэ стратеги бодлогыг гүнзгий хэрэгжүүлнэ.
2. Өнгөрсөн 5 жилийн ажлаа нарийн хянамгай дүгнэж, ХКН-ын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо, Намаас ард түмнийг удирдаж, Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхээр баримталсан хийгээд хөгжүүлсэн түүхэн үйл явц ба эрхэм нандин туршлагыг дүгнэн хураангуйлна.
3. Олон улсын болон Хятад улсын дотоодын нөхцөл байдалд судалгаа хийж, нам болон улсын хөгжлийн шинэ шаардлага, ард түмний шинэ хүсэл мөрөөдлийн тухай ойлголт авч, цаг үетэй зохицсон үйл ажиллагааны хөтөлбөр болон ерөнхий хандлагыг тогтооно.
4. Намаас ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социалист нийгмийн байгууллыг хэрэгжүүлэхийг баримтлах итгэл, онолын итгэл, дүрэм тогтоолын итгэл, соёлын итгэлийг бат бэх бий болгоно.
5. “Таван нэг” ерөнхий тогтолцоо болон “Дөрвөн бүх тал”-ын стратеги бодлогын хэрэгжилтийг үргэлжлүүлэн зохицуулж ахиулна.
6. Намын бүтээн байгуулалтын шинэ том төслийг ахиулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын тулд Хятадын онцлогтой социалист нийгмийн шинэ нөхцөл байдлыг хичээнгүйлэн бий болгохоор нэгдэж урагшлан ажиллана.
7. Хурлаар ХКН-ын шинэ төв хороо болон ХКН-ын төв хорооны Сахилга бат шалгах хороог сонгон тогтоох болно.
