solongonews
Өөрийн үзэл баримтлалаа чанд баримтална
2017-07-20 23:49
Дарга Ши Жиньпин 7-р сарын 3-наас 8-ны өдрүүдэд Орос, Герман улсад урилгаар албан ёсны айлчлал хийж, Хамбург хотноо болсон их 20-ын дээд хэмжээний XII уулзалтад оролцсон юм. Тус айлчлалын төгсгөлийн үеэр Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И сэтгүүлчдэд айлчлалын тухай танилцууллаа.

ГХ-ийн сайд Ван И:

- Орос улс дахь айлчлал нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагаа болон ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэжээ. Герман улс дахь айлчлал нь Хятад, Германы харилцаа болон Хятад, Европын харилцааг түлхүү ахиулав. Их 20-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон нь дэлхийн эдийн засгийн засаглалын шинэ хүчийг нээлээ. Энэхүү айлчлал нь Хятад улсын нөхөрсөг харилцаа, үзэл баримтлалыг харуулж, нийтийн аюулгүй байдал, ашиг тустай хөгжлийг буй болгох тал дээр нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой чиг хандлага тогтоож өгчээ гэж хэллээ.

Зургаа хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга хоёр тал болон олон талын 40 гаруй арга хэмжээнд оролцон олон орны удирдагч, олон улсын байгууллагын хариуцлагатай албаныхан ба айлчилсан орныхоо олон салбарын хүмүүстэй санал бодлоо солилцон, ойлголцлоо нэмэгдүүлж, эв санаагаа нэгтгэн, хамтын ажиллагаагаа ахиулсан байна.

Нэг. Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэв

Хятад, Орос улс уул усаараа холбогдож буй нөхөрсөг хөрш. Хоёр улсын харилцаа нь хамгийн сайн сайхан цаг үедээ байгаа бөгөөд том гүрэн, хөрш улсын хамгийн сайн харилцааг үзүүлж чадсан байна. Дарга Ши Жиньпиний айлчлал хоёр улсын дээд хэмжээний уулзалт харилцааг бататгасан бөгөөд Хятад, Оросын хөгжилд шинэ хүч оруулав.

Хятад, Оросын тэргүүн нарын уулзалт улам нягтарлаа. Айлчлалын хугацаанд дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай тус тус уулзсан юм. Хоёр улсын тэргүүлэгчид дэлхийн өнөөгийн байдал, талуудын харилцааг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын асуудлын талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ арга зам эрэлхийлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путин дарга Ши Жиньпинийг ОХУ-ын хамгийн дээд шагнал болох “Санкт Эндрю” медалиар шагнасан юм.

Хятад, Оросын харилцан итгэлцэл бат бэх болов. Хятад, Орос улс бол харилцан итгэлцсэн стратегийн түнш. Дарга Ши Жиньпин:

 -  Талууд хоёр орны харилцааны хөгжилд чиг хандлага зааж, улс төр болон стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путин:

- Дээд түвшний харилцан итгэлцэл болон иж бүрэн хамтын ажиллагааны механизм нь Орос, Хятадын хамгийн давуу тал болно гэж хэлсэн байна. Талууд иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлэх тунхагт гарын үсэг зурсан бөгөөд “Хятад, Оросын нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ”-ний шинэ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, Хятад, Оросын хөгжлийн бүх талын төсвийг батлав.

Хятад, Оросын банк санхүүгийн харилцаа улам нягтарлаа. Хоёр улсын тэргүүн нар санал бодлоо солилцоход Оросын талаас “Нэг бүс нэг зам” санаачилгыг бүх талаар дэмжиж буйгаа олон удаа тодорхойлсон бөгөөд Хятад улстай хамтдаа Ази, Европын хөгжлийг ахиулах болно. Мөн Хятад улстай хамт “Мөсөн дээрх торгоны зам”-ыг байгуулж, эдийн засаг, банк санхүү, нөөц баялаг, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгалийн хий зэрэг олон салбарт хамтран ажиллах болно гэсэн байна.

Олон улсын тал дээр улам эрчимтэй хамтран ажиллах болно. Талууд олон улсын хэмжээний томоохон асуудлууд, чухал сэдвүүдийн эргэн тойронд хамтран ажиллаж, дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах тухайд баталгаа хангана. Талуудын тэргүүлэгчид олон улсын нийгмийн тогтворгүй байдлын тухайд хамтын тодорхойлолт гаргаж, дэлхий дахинаараа олон улсын тогтворгүй байдалд хандан, хамтдаа хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн байна.

Хоёр. Хятад, Германы бүх талын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэв

Хятад, Герман улсууд дэлхийн хоёрдугаар болон дөрөвдүгээр эдийн засгийн том улс болно. Мөн Ази, Европын эх хуурайн чухал улсууд юм. 2014 онд Дарга Ши Жиньпин анх удаа тус улсад айлчлах үеэр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ тогтоол гаргаж, хоёр улсын харилцааг өндөр түвшинд гаргасан байна. Энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Үүнд дарга Ши Жиньпин Герман улсын урилгаар дахин айлчилж байгаа нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам баталгаажуулах болно.

Хоёр улсын хөгжлийн шинэ замыг тогтоов. Дарга Ши Жиньпин Германы тэргүүн нартай уулзахдаа хоёр улсын харилцааны хөгжлийн тухай дүгнэж, шинэ цаг үеийн байдалд хоёр талын харилцааны хөгжлийг гүнзгийрүүлэх тухай санал бодлоо солилцож, талууд ирэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрийг баталжээ.

Хятад, Германы хамтын ажиллагааны стратегийн агуулгыг баяжуулав. Талууд “Хятадад үйлдвэрлэв-2025” болон Германы “Аж үйлдвэр 4.0” төслүүдийг харилцан холбох тухайд ярилцаж, хоёр улсын үйлдвэрүүдийн давуу талыг интернэт сүлжээний хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх тухайд санал нэгдсэн байна. Мөн талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, агаар аялал, дэвшилтэт технологи, ухаалаг бүтээгдэхүүний салбарын хамтын ажиллагаа нь өндөр үр дүнд хүрснийг баталж, Хятад, Германы иж бүрэн, стратегийн харилцааг улам бататгасан юм.

Хоёр улсын иргэд хоорондын харилцаа, ойлголцлыг ойртуулсан. Дарга Ши Жиньпин тэргүүн хатагтайн хамт Берлиний амьтны хүрээлэнд болсон Хулсны баавгайн ордны нээлтийн ёслолд оролцож, тухайн нутагт “Хулсны баавгайн халуурал” болж, “Хятадын салхи” босчээ. Мөн Герман улсын Ерөнхий сайдын хамт хүүхдийн хөл бөмбөгийн уралдааныг үзэж, хоёр улсын биеийн тамирын салбарт хамтран ажиллах тухай санал бодлоо солилцсон юм.

Хятад, Европын харилцааны хөгжилд шинэ хүч нэмлээ Дарга Ши Жиньпиний Герман улс дахь айлчлал нь бага сэдвээр ихийг хөтөлж, Хятад, Европын хөгжилд шинэ хүч нэмсэн билээ. Хятад улс Европын холбооны улс орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж, Европын холбооны улс орнууд эв нэгдэл, тогтвортой байдал, хөгжил, нээлтэй байхыг дэмжиж, Хятад, Европ нь энх тайван, хөгжсөн, шинэчилсэн, соёл иргэншилтэй байх зэрэг дөрвөн түншлэлийн харилцааг буй болгоно гэсэн байна. Европын талынхан дарга Ши Жиньпиний хэдэн удаагийн айлчлалыг Хятад, Европын харилцаанд шинэ хөдөлгөх хүч нэмсэн бөгөөд Европын хөгжилд шинэ орой зай хангасан байна гэж үнэллээ.

Гурав. Их 20-ын бүлгийн хамтын ажиллагааны эрч хүчийг хамгаалах, дэмжих нь

Их 20 бол Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал дээд уулзалт юм. Гамбург хотноо болсон дээд уулзалт “Хамтдаа урагшлах дэлхийг цогцлон бүтээх” сэдэвтэй  өрнөсөн. Өнгөрсөн жил Хятадын Ханжөүд болсон дээд уулзалтаар шийдэгдсэн “Бүтээлч, эрч хүчтэй, холбоотой, багтаамжтай дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулах” саналтай авцалджээ. Ши Жиньпин дарга уулзалтад оролцсон бүх гишүүдийн хамт Гамбургийн дээд уулзалт Ханжөүгийн дээд уулзалтын суурин дээр идэвхтэй хөгжин Их 20-ын бүлгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, бүх бөмбөрцгийн эдийн засгийн засаглалыг төгөлдөржүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн найджээ.

Нээлттэй, багтаамжтай байхыг баримтлан, дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиглэлийг удирдана. Нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлэх нь Их 20-ын бүлгийн арваад жилийн турш баримталсаар ирсэн амлалт юм. Дэлхий нийтээрээ энэхүү амлалтад анхаарлаа тавьсаар байна. Ши Жиньпин дарга Их 20-ын бүлэг нээлттэй хөгжлийг барин, хамтын ашиг сонирхлыг биелүүлэх замаар урагшилж, олон талт худалдааны системийг дэмжин, олон улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ахиулан хамтдаа дэлхийн эдийн засгийн том “боорцог”-ийг бүтээх харэгтэй гэж онцлон дурдсан билээ. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэнцвэргүй байгаа нөхцөл байдал, техник мэргэжлийн хөгжлийн ажил олголтод учруулж байгаа нөлөө зэрэг асуудалд хандуулан Ши Жиньпин дарга багтаамжтай өсөлтийн үзэл баримтлалыг барин, эрх тэгш ба үр бүтээмж, хөрөнгө мөнгө ба хөдөлмөр хүч, техник мэргэжил ба ажил олголт зэргийн хоорондох зөрчлийг зохистой шийдэн боловсрол сургалт, ажил олголт, хуваарилалтын дүрэм зэрэг тал дээр хамтран ажиллах тухай санал тавьсан байна. Ши Жиньпин дарга мөн Африк тавийн хөгжилд илүү анхаарал тавьж, Ханжөүгийн дээд уулзалтаар тогтсон “Их 20-ын бүлгийн Африк болон хөгжөөгүй улс орнуудын аж үйлдвэрийг дэмжих санаачилга”-ыг хамтдаа биелүүлэхийг уриалсан байна.

Олон улсын хамтын ажиллагааг ахиулах нь дэлхийг багтаах Хятадын уужим цээжийг тодруулж буй. Ши Жиньпин дарга Гамбург дахь Дээд уулзалтаар “Нэг бүс нэг зам” санаачилга нээлттэй, хамтын ажиллагаа, хамтын ялалт болон хамтдаа худалдаалах, хамтдаа байгуулах, хамтдаа эдлэх зэрэг үзэл баримтлалыг барин Их 20-ын чиглэлтэй уялдаж, эдийн засгийн хөгжлийг хамтдаа дэмжих болно гэж онцолсон байна.

ГХ-ийн сайд Ван И-ийн мэдээлснээр Дээд уулзалтын үеэр Ши Жиньпин дарга гадаад харилцааны цуврал үйл ажиллагаа явуулсан. Хятад улс бол энэ жилийн БРИКС-ийн орнуудын тэргүүлэгч улс юм. Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчдын албан бус хурлыг хөтлөн явуулах болно. Улс төрийн харилцааг зохицуулах, олон салбар дахь хамтын ажиллагааг тогтвортой түлхэх, Шя Мэний хурлын амжилттай зохион байгуулах ажлыг хамтдаа дэмжих зэрэг тал дээр гишүүн орнууд санал нэгдээд байгаа юм.

Ши Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамт товлосон ёсоор хурал хуралдуулж, Мар-А-Лагод болсон хурлаас хойших хоёр орны харилцааны хөгжлийг идэвхтэй үнэлсэн байна. Хоёр тал хойшдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн баримтлах тал дээр мөн санал нэгджээ. Хоёр улсын тэргүүн Солонгосын хойгийн асуудал зэрэг халуун сэдвийн эргэн тойронд санал бодлоо солилцсон бөгөөд эдгээр том асуудлыг эв найртай шийдвэрлэх ерөнхий чиглэлд санал нэгдсэн юм.

Ши Жиньпин дарга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн анхны хуралдаа Хятад, Солонгосын харилцаагаа сайжруулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах тал дээр санал нэгджээ. Одоогоор хоёр орны харилцааны хөгжилд саад учруулж байгаа асуудлын тухайд Ши Жиньпин дарга:

- Хоёр орон харилцаа тогтоосон 25 жилийн туршлагаа дүгнэж, чин сэтгэлээсээ харилцан хүндэтгэж, БНСУ-аас Хятад улс хоорондын зөв харилцаагаа чухалчлах хэрэгтэй гэсэн байна.

Ши Жиньпин дарга Японы Ерөнхий сайд Шинзо Авэтэй уулзаж Хятад, Японы харилцаа зөв чиглэлээр хөгжихийг дэмжин Япон улсын тал хоёр талаасаа тогтсон улс төрийн дөрвөн бичиг баримт болон дөрвөн зарчим ёсоор ажиллах хэрэгтэй гэж онцоллоо.

Ши Жиньпин дарга мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британий Ерөнхий сайд Мэй, Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хисэйн Лонг нартай тус тус уулзсан байна.

ГХ-ийн сайд Ван И:

- Ши Жиньпин даргын энэ удаагийн уулзалт Хятад улсын бүх талын гадаад харилцааны төлөвлөгөөг гүнзгийрүүлж, Хятад улсын бүтээн байгуулалттай олон улсын дүр төрхийг нэмэгдүүлэн Хятад улсын онцлогтой том гүрний гадаад харилцааны шинэ түүхэн хуудсыг бичсэн юм. ХКН-ын Төв хорооны XVIII хурлаас хойш Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хороо олон улсын нөхцөл байдлыг судлан цаг үеийн чиглэлийг барьж, төсөл төлөвлөгөө гарган, олон улсын тогтолцооны дунд шийдэгч байр суурийг баталсаар байна. Одоогийн байдлаар Хятад улсын гадаад орчин тасралтгүй өөрчлөгдөн, тодоод дахь өөрчлөлт шинэчлэл бүх талаар нээгдээд буй. Бид эрхбиш Ши Жиньпин даргын гадаад харилцааны үзэл баримтлалаар оюунаа зэвсэглэж, Намын төв хорооны XIX хурал амжилттай нээгдэхэд гадаад орчныг улам сайн бүрдүүлэх ба “Хоёр 100 жил”-ийн зорилгыг биелүүлэхэд илүү сайн баталгаа хангаж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэрэгт хувь нэмрээ үзүүлэх хэрэгтэй гэж хэллээ. 

Зохиогч: ДҮ ШАНЗЭ, ХУАН ФАХУН,
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл