Ши Жиньпин дарга XVIII сонгуулийн ХКН-ын Төв хорооны өмнөөс тайлан тавьж, Хятадын ирээдүйн хөгжлийн талаар ерөнхийлсэн илтгэл тавьлаа.

ХКН-ын 89 сая гаруй гишүүдээс сонгогдсон XIX их хурлын 2280 төлөөлөгч Ши Жиньпин даргын тавьсан тайлан, Сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв хороо, сахилга бат шалгах хороог сонгоно.

Хурлын гол сэдэв: Уг санаагаа үл мартан, эрхэм зорилгоо бат санаж, Хятадын онцлогт Социализмын байгууллыг хөгжүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын байгуулалд амжилт гаргаж, Хятадын үндэстний ард түмний хүсэл мөрөөдлийн төлөөлөл болсон “Хятадын мөрөөдөл”-ийг билүүлнэ.
Тайлангийн нэр: Чинээлэг нийгмийн бүх талаар байгуулж, шинэ эриний Хятадын онцлогтой Социализмын байгуулалд амжилт гаргана.

Дарга Ши Жиньпиний хийсэн тайлан дараах 13 хэсгээс бүрдсэн байна.
Нэг. Өнгөрсөн таван жилийн ажлын дүгнэлт болон хөгжил өөрчлөлт.
Хоёр. Шинэ эриний Хятад улсын Коммунист намын түүхэн зорилго.
Гурав. Шинэ эриний Хятадын онцлогтой Социализмын байгууллын үзэл санаа болон үндсэн зарга зам.
Дөрөв. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад ялалт байгуулж, орчин үеийн Социализмын байгууллыг бүх талаар бүтээн байгуулах аян замыг нээнэ.
Тав. Хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлж, орчин үеийн эдийн засгийн системийг байгуулна.
Зургаа. Ард түмэн эзэн сууж, эрх мэдсэн дүрмийн тогтолцоог иж бүрдүүлж, социализмын ардчиллын улс төрийг хөгжүүлнэ.
Долоо. Соёлын итгэлийг баримталж, социализмын байгууллын соёлын хөгжил мандлыг ахиулна.
Найм. Иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад баталгаа хангаж, нийгмийн засаглалыг эрчимжүүлэн, шинийг бүтээнэ.
Ес. Экологийн соёл иргэншлийн тогтолцооны өөрчлөлтыг түргэсгэж, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулна.
Арав. Хятадын онцлогтой цэрэг армийн хөгжлийн замаар аялж, батлан хамгаалах болон цэрэг армийн орчин үеийн хөгжлийг түлхүү ахиулна.
Арван нэг. “Нэг улс хоёр засаглал”-ыг баримталж, эх улсын эв нэгдлийг ахиулна.
Арван хоёр. Энх тайвнаар хөгжих арга замыг баримталж, хүн төрөлхтний хамтын зол жаргалыг түлхүү ахиулна.
Арван гурав. Намын засаглалыг эрс баримталж, намын засаг барих чадавхи болон удирдлагын түвшинг дээшлүүлнэ.

