Хятадын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 12-нд Оросын Нэгдсэн Орос намын дарга Дмитрий Медведевтэй АИХ-ын ордонд уулзав.


Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилийн турш, томоохон улс орнууд болон хөрш зэргэлдээ орнууд харилцан хүндэтгэж, эв найртай зэрэгцэн оршиж, хамтран ажиллахаар дамжин хамтаар хожих цоо шинэ замд хоёр орон хамт орж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа болон томоохон хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгосон юм. Хятад улс Оростой хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны дотоод хөдөлгөгч хүчийг ашиглаж, хоёр орон болон хоёр ард түмэнд тасралтгүй үр өгөөжөө өгөхөд бэлэн байна. Хятад Орос хоёр орон НҮБ, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм, ШХАБ зэрэг олон талт хүрээнд харилцаа болон хамтын ажиллагаагаа нягтруулж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоог тууштай хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын дэг журмыг илүү шударга, зүй зохистой замаар хөгжүүлэхийг ахиулж, дэлхийн стратегийн тогтвортой байдал болон олон улсын шударга төв ёсыг хамтдаа хамгаалах болно гэжээ.
Ерөнхийлөгч Путины өөрийн гарын үсэгтэй захидлыг Дмитрий Медведев Ши Жиньпин даргад гардуулж хэлэхдээ, Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ой болон Орос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-д дахин айлчилж байгаадаа маш их баяртай байна, Орос, Хятадын өнөөгийн дээд түвшний хамтын ажиллагаа бол Ерөнхийлөгч Путин болон Ши Жиньпин даргын хамтарсан удирдлага болон сурталчилгааны үр дүн болох юм, “дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй” гэдэг үг нь хоёр улсын хооронд бүрэлдэн тогтсон сайн сайхан харилцааг тод харуулж байна гэжээ.
