Ши Жиньпин дарга Х.Баттулгад баярын цахилгаан илгээв
2017-07-11 09:19
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-р сарын 10-нд Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын цахигаан илгээлээ.
Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа:
Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсонд, мөн Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмын 96 жилийн ойд баяр хүргэлээ.
Дарга Ши Жиньпин:
Хятад, Монгол хоёр орон бол ойр хөрш. Хятад, Монголын харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятадын тал Монголын талтай хамт хоёр талын тохиролцсон улс төрийн багц чухал нийтлэг ойлголтууд ёсоор, бие биенийхээ амин чухал ашиг тус, анхаарч буй чухал чухал талыг харилцан хүндэтгэсний үндсэн дээр Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж дурджээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
