Элчин сайд Шин Хаймин "Dawa" цомын нэрэмжит "Үзэсгэлэнт Улаанбаатар-2017" өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний нээлт болон Хятадын талаас Монгол Улсад спортын тоноглол хандивлах арга хэмжээнд оролцов

Элчин сайд Шин Хаймин "Dawa" цомын нэрэмжит "Үзэсгэлэнт Улаанбаатар-2017" өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээний нээлт болон Хятадын талаас Монголд спортын тоноглол хандивлах арга хэмжээнд 8-р сарын 13-нд оролцлоо. Арга хэмжээнд МУ-ын БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, "Grand China sport" компаний ТУЗ-ын дарга Хөү Давэй мөн БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Ли Вэй, Ли Яньжунь нар оролцов.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНХАУ-ын ЭСЯ-наас Хятад, Монголын хүмүүнлэгийн салбарын солилцооны салбарт мөн "Grand China sport" компаний Монголын талд үзүүлж буй өгөөмөр дэмжлэгт гүн талархлаа илэрхийллээ. Тэрбээр:
- Монгол, Хятад хоёр улс нь нөхөрсөг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хүмүүнлэгийн салбар, тэр дундаа спортын салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байна. Хятадын талаас Монгол Улсад сайн чанарын спортын тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд Монголын талд мэргэжлийн тамирчдыг бэлтгэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, Монголд нийтийн спортын олон тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр Монголын өргөн түмэн илүү таатай орчинд спортын дасгал, сургуулилт хийх боломжтой болсон бөгөөд үүнд Монголын тал гүн талархлаа илэрхийлж байна. Цаашид Монголын тал БНХАУ-ын ЭСЯ болон холбогдох албаны байгууллага, бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны таатай харилцаатай байж, талуудын холбогдох салбарын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд түлхэц өгөхөд бэлэн байна гэв.

Элчин сайд Шин Хаймин тэмцээний нээлтийн ёслолд баяр хүргэв. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс нь сайн хөрш, сайн анд, сайн түншүүд. Ши Жиньпин даргын МУ-д хийсэн түүхэн айлчлалаар талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулсан нь хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааны түвшин мөн тасралтгүй нэмэгдэж, хүмүүнлэгийн салбарын солилцоо улам бүр гүнзгийрсээр байна. Хоёр улсын ард иргэд энэхүү хоёр улсын харилцааны хурдацтай хөгжлийн явцад багагүй бодит үр өгөөжийг хүртсэн гэж хэллээ.


Элчин сайд Шин Хаймин мөн цааш нь:
- Хөршүүд улам дотно болохыг эрмэлздэг. Хятадын тал хөрш орнуудын элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гадаад бодлогыг үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монголын талд чадах чинээгээрээ туслалцаа үзүүлж, Монгол Улсын хөгжилд чин үнэнч сэтгэлээр туслах болно. Энд би дахин онцлоход Хятадын талын Монголын талд үзүүлж буй хандив, туслалцаа нь цэвэр Монголын ард иргэдийг гэсэн сэтгэлийнх бөгөөд улс төрийн ямар нэгэн зорилго огтоос байхгүй. Бид энэхүү марафон тэмцээн болон спортын тоноглол хандивлах завшааныг ашиглан хоёр улсын спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын солилцооны түвшинг дахин нэг шинэ шатаар ахиулахыг хүсч байна. БНХАУ-ын ЭСЯ нь хоёр улсын хүмүүнлэгийн салбарын солилцооны түвшний тасралтгүй хөгжилд гүүрийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Хятадын талаас Монголын спортын салбарын хөгжилд үзүүлж буй туслалцаанд гүн талархлаа илэрхийлж мөн Монголын тал Хятадын талтай спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр улсын хүмүүнлэгийн салбарын солилцооны түвшинг шинэ үр дүнд хүргэхэд түлхэц болоход бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Элчин сайд Шин Хаймин тус марафон тэмцээний нээлт болон хандивын арга хэмжээнд оролцох үеэрээ МУ-ын БСШУС-ын сайд Г.Чулуунбаатартай ажил хэргийн уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өглөө.

