
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон, наадмыг нээснийг зарлалаа. Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах, Азийн олимпын хорооны удирдах зөвлөлийн дарга хун тайж Ахмед нар мөн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Уг удааны спортын наадамд Өвөр Монголын 270 тамирчин тэмцээний 17 төрлийн 142 тэмцээнд хүч сорих юм.
“Иргэдэд ашиг хүртээх спортын наадам, эрүүл мэнд Хятад улс” хэмээх гол сэдвийн хүрээнд болсон эхлэлтийн ёслол “Зуун жилийн уриа”, “Эрүүл энх Хятад улс”,“ Ирээдүйн замчлал” хэмээх гурван том төрлөөр явагджээ. Нээлтийн арга хэмжээнд “Мөрөөдлийн төлөөх алсын аян” нэртэй концерт тоглогдож, 3D зэрэг технологиор Тяньжиний соёл, зан заншил, спортын уламжлал, хот, олимпийн наадам зэргийг үүсэл гарлаас нь гэрэл дүрстэй дэлгэрэнгүй танилцуулжээ.

Хятадын спортын XIII наадам 8 дугаар сарын 27-ний өдрөөс 9 дүгээр сарын 8-ны өдрийг болтол үргэлжилж, Хятадын 10200 тамирчин 3 төрлийн 417 тэмцээнд өрсөлдөх болно.

