solongonews
Хөгжлийн төслийг өргөн барив
2017-10-18 16:03
Хөгжлийн төслийг өргөн барьлаа.

   Өнөөдөр Ши Жиньпин дарга: 

- Энэ зууны дунд үе буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд Хятад улсаа баян хүчирхэг, ардчилсан, боловсон соёлтой, эвсэг зохицонгуй, социалист, орчин үеийн, үзэсгэлэнт сайхан, хүчирхэг орон болгон байгуулах болно. Энэ бол шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист хөгжлийн стратегийн тохируулалт учраас нам тэр даяараа гуйвшгүй, хатуужилтай хичээн зүтгэх хэрэгтэй гэсэн байна. 

Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд оролцож буй 2200 гаруй төлөөлөгчид хандан хэлэхдээ:

- Тэр үед Хятадын материаллаг, улс төр, үзэл санаа, нийгэм, экологийн соёл бүх талаар дээшилж, засаглахуйн систем, засаглахуйн чадал орчин үеийн болж, улсын ерөнхийлсөн хүчин, олон улсад нөлөөлөх хүчээрээ тэргүүлэх орон болж, бүх ард түмэн хамтдаа баяжихыг үндсэндээ биелүүлэх болно гэж хэлэв.

Дарга Ши Жиньпин:

- 2021 онд болох ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн зорилтоо биелүүлэхийн төлөө одоогоос 2020 он хүртэл Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах цаг үедээ орж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёлын бүтээн байгуулалтыг ерөнхийлөн урагшлуулах болно. 2020-2035 оны хооронд Хятад улс орчин үеийн социалист нийгэмд шилжиж, шинэчилсэн орны тэргүүн эгнээнд орж, ард түмний эрх тэгш оролцоо, эрх тэгш хөгжих ашиг сонирхол бүрэн баталгаажиж, экологийн орчин туйлбартай сайжирч, үзэсгэлэнт сайхан Хятадын зорилтыг үндсэндээ биелүүлэх болно гэсэн байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл